Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцэх хурал боллоо

Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцэх хурал буюу гурав дахь удаагийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) нь 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр боллоо. Хурлын үйл ажиллагааг “LIVE TV” болон “Livetv.mn” фэйсбүүк хуудсаар бүрэн эхээр нь шууд дамжууллаа. 


Тус хурал 2020 оны тавдугаар сард Женев хотноо болохоор төлөвлөгдөж байсан ч Ковид-19 цар тахалын улмаас хойшлон ийнхүү онлайнаар зохион байгуулагдсан юм. Хурлын шууд дамжуулалтыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимаас шууд орчуулгатайгаар дамжуулсан бөгөөд UPR-ын тайлан бичиж илгээсэн төрийн бус байгууллагын төлөөллүүд болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Хурал эхлэхээс өмнө энэхүү тайланг бичиж, боловсруулахад гар бие оролцсон төлөөллүүд сайн туршлагаа хуваалцахаас гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 


Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт засгийн газрын хариуцан бэлтгэдэг үндэсний илтгэл, Хүний эрхийн үндэсний комисс болон ТББ-уудын мэдээлэл, тухайн улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын илгээсэн мэдээллийг хэлэлцдэг юм.  Манай улсын засгийн газраас хариуцан бэлтгэсэн үндэсний илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоор ахлуулсан баг тус хурлын үеэр танилцуулж ТББ-ын гишүүд ажиглагчаар оролцлоо. 


Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу Universal Periodic Review  нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам олон талын үнэн бодит мэдээлэлд үндэслэн дүгнэн хэлэлцэж, нөхцөл байдлыг сайжруулах талаар зөвлөмж өгдөг Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Энэхүү механизм нь хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосны зэрэгцээ НҮБ-ын гишүүн бүх улсыг хамардгаараа бусад механизмаас давуу талтай.


 




Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм