Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна

Жил бүр 12-р сарын 9-нд Хүний эрхийг хамгаалагчийн өдөр, мөн 12-р сарын 10-нд Хүний эрхийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд (Хүний эрхийн форум) хүний эрхийн асуудлуудад шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий үйл ажиллагааг эдгээр өдрийг тохиолдуулан зохион байгуулж ирсний 5 жилийн ой тохиож байна.


Мөн НҮБ-ын Хүний эрхийн үндсэн баримт бичигт багтдаг Иргэний болон улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактуудыг Монгол Улс соёрхон баталсны 45 жилийн ой тохиож байна. Үүний зэрэгцээ Монгол Улс хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Бизнес ба хүний эрхийн удирдамжийг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах алхмууд эхэлсэн чухал цаг үе тохиож байна. 

Энэ онд ХЭФ нь хүний эрхийн өдрүүдийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд 12-р сарын 9-ний өдөр аймаг, орон нутгийн хүний эрхийн хамгаалагчийн өдрийг тэмдэглэж, 12-р сарын 10-ны өдөр уламжлал ёсоор Д. Сүхбаатарын талбайд Хүний эрхийн үзэсгэлэн зохион байгуулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт  хүний эрхийн хамгаалагчдын түүхийг сонсох, эрхийг хамгаалах төрөл бүрийн үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ, оролцсон хүмүүс өөрт хэрэгтэй хүний эрхийн, хуулийн, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа авах боломжтой байхаар зохион байгуулах гэж байна. 

Тиймээс хүний эрхийг хүндэтгэн сахих үүрэгтэй бизнесийн салбарынхныг эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Танай компани төлөөлөгчөө оролцуулахын зэрэгцээ хүний эрхийг хүндэтгэн сахих чиглэлээр өөрсдийн туршлагыг хуваалцах, энэ үйл ажиллагаанд хандив туслалцаа үзүүлж оролцох сонирхолтой бол бидэнтэй холбогдоно уу. 

Үйл ажиллагааны талаарх мэдээллийг "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе" холбоосоор орж үзнэ үү. 



Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм