Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
2019.11.11  Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно
2019.10.30  Л.Бор: Шударга, зүрх сэтгэлтэй хүн л хүний эрхийг хамгаалах амаргүй ажлыг хийж чадна
2019.10.27  Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байна
  Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг 2015 онд тавина

НҮБ-ын  гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) хэмээх шинэ механизмын хоөр дахь мөчлөг 2012 оноос эхэлж байна.  

Хэлэлцүүлгийн хоёр дахь мөчлөгт тухайн улс 4  жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс  өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн  арга хэмжээнийхээ талаар тайлагнах бөгөөд хэлэлцүүлэгт орсон улсын Засгийн газар  нь UPR-ын шийдвэрүүдэд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээх юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR )-ийн хоёр дахь мөчлөг болох 2012-2016 онд гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх дарааллыг  тогтоосон хуанли баталжээ. 

2010 оны 11-р сарын 02-ны өдрийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг / UPR/ – ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанаар Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн зөвлөлийн бүгд хурлаас Монголын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн биелэлтийг 2015 онд UPR–ийн ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанд тайлагнах юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5  дугаар сарын  18-ны  өдрийн 159 тогтоолоор “НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталсан байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол