Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.06.24  Зургаадугаар сарын ээлжит хурал боллоо
2019.05.20  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага боллоо
2011 оны 12-р сарын 08 –ны өдрийн  09.00 цагт  Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.  

Ярилцлага нь 2011 оны 3-р сард  АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ХЭХ-ны 101 дүгээр хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тав дахь илтгэлийг хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг  хөгжүүлэхийг дэмжих  зорилготой байв.    

Дугуй ширээний ярилцлагад НҮБ-ын ХЭХ-ны гишүүн Кристер Телин, Иргэний Улс Төрийн Эрхийн Төвийн гүйцэтгэх захирал Патрик Мютценберг нар оролцлоо.  ХЗДХЯамны Гадаад Хамтын Ажиллагааны хэлтсийн дарга Ч.Нарантуяа, мэргэжилтэн  О.Болорцэцэг, ННФ-ын засаглалын хөтөлбөр хариуцсан менежэр П.Бадамрагчаа, “Глоб интернэшнл“ ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал дараах асуудлаар мэдээлэл хийлээ. үүнд
-    НҮБ-ын ХЭХ-оос Монгол улсын Засгийн газарт  өгсөн ерөнхий зөвлөмжүүд
-    НҮБ-ын ХЭХ-ны зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга
-    Тайлангийн хэлэлцүүлэгт ТББ-ууд оролцсон нь, НҮБ-ын ХЭХ-ны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр ТББ-уудын үйл ажиллагааны төлөвлөгөө

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол