Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
2019.03.24  ХЭФ-ын ээлжит хурал Хөвсгөл далайн эрэгт болно
2019.03.18  ҮСДТ бэлтгэхэд ИНБ-дын санаачилга, оролцоо
  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн

“Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэй  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг  2011 оны 2-р сарын 16-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 

       Энэ сургалт – зөвлөгөөн нь  2011 оны 3 дугаар сарын 14-нөөс 21-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанаар  Монгол улсын Засгийн газрын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг хэлэлцэх үед тавих ТББ-ын сүүдэр илтгэлийн агуулгыг тодорхойлох зорилготой байв.   

        Сургалтанд Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн гүйцэтгэх захирал Патрик Мютценберг оролцож НҮБ-ын Гэрээний хороодын тухай болон Олон улсын гэрээний  хэрэгжилтийн талаар Монгол Улсын тайлан  илтгэлүүд, ТББ-ын  үүргийн талаар танилцуулав.

        Сургалт- зөвлөгөөнд оролцсон төрийн бус 26 байгууллагын төлөөлөгчид  дараах  бүлгүүдэд  хуваагдан  сүүдэр  илтгэлийн агуулгыг тодорхойлов.
        • 1-р бүлэг: Шударга шүүх  
        • 2-р бүлэг: Иргэний эрх
        • 3-р бүлэг: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө /эвлэлдэн нэгдэх эрх/
        • 4-р бүлэг: Эрсдэлд өртөмтгий бүлгийн эрх /эмэгтэйчүүд, хүүхэд, цөөнх, малчид/

Бүлгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуудлууд дээр үндэслэн “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Хүний эрх хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан, ЛГБТ төвийн гүцэтгэх захирал Роббин Гарнер нар ТББ-ын сүүдэр илтгэлийг бичиж Х.Наранжаргал, Г.Уранцоож, ННФ-ын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа  нар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанд оролцож илтгэлээ хамгаалахаар болсон юм.

Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” –д 1968 оны 01 дүгээр сарын 05-нд гарын  үсэг  зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталжээ.

Монгол улсын Засгийн газар  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит  5  дахь илтгэлийг  2003 оны 3 дугаар сарын 31-нд  НҮБ-ын Хүний эрхийн Хороонд явуулах байсан ч  2009 оны 6 дугаар сард буюу хугацаанаас 5 жилийн дараа илгээсэн байна. 

Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тав дахь илтгэлийг бүрэн эхээр нь         энд дарж  уншиж болно.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол