Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.06.24  Зургаадугаар сарын ээлжит хурал боллоо
2019.05.20  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
  Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ

Монгол улсын Ерөнхий сайд  2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 77 тоот захирамжаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9-р хуралдаанаар Монгол улсын Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ.

Төлөөлөгчдийн тэргүүн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан 
           ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, 
           Монгол улсаас НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Л.Оргил, 
          Улсын ерөнхий прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших, 
          ЦЕГ-ын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга С.Болдбаатар, 
          Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын албаны дарга Л.Мөнхцэцэг, 
          НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Ш.Отгонхундага, 
          ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, 
          ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын атташе Э.Батзориг, 
          БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн  газрын мэргэжилтэн Ж.Соёмбо, 
          Орчуулагч Д.Халиун нар бүрэлдхүүнд нь багтсан байна.

Захирамжийг бүрэн эхээр нь PDF хувилбараар үзнэ үү.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол