Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.01.29  UPR-ийн Үндэсний илтгэл танилцуулах уулзалт боллоо
2019.12.11  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо
2019.12.10  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно

    2019 оны 12 сарын 9-ны өдөр “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг Блью Мон төвийн нэг давхарт байрлах галлерейд болно. Энэхүү мэдээллийн өдөрлөгийн гол зорилго нь Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар олон нийтэд танилцуулах юм.


Манай улс “Universal Periodic Review” буюу НҮБ-ын гишүүн улс орнууд хүний эрхийн нөхцөл байдлаа тайлагнадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт энэ жил 3 дахь удаагаа тайлангаа илгээгээд байна. Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд буюу хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 2019 оны 10 сарын 3-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дараах тайланг илгээгээд байна.. 

Эдгээр тайлан болоод хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүний эрхийн төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдээс авахыг хүссэн хүн бүхэн энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжтой. 

1. Хамтарсан тайлан:

a. Хүний эрхийн үндэсний механизм

b. Бодлогын уялдаагүй хөгжил - Хүний эрх

c. Бүлгийн эрх

d. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо

2. Дангаараа илгээсэн тайлан: 

a. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

b. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх

c. Бэлгийн хүчирхийлэл

d. Хүн худалдаалах гэмт хэрэг

e. Гэр бүлийн хүчирхийлэл 

f. Бэлгийн цөөнх хүмүүсийн эрх

j. Залуусын улс төрийн оролцоо

 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол