Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.11.11  Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно
2019.10.30  Л.Бор: Шударга, зүрх сэтгэлтэй хүн л хүний эрхийг хамгаалах амаргүй ажлыг хийж чадна
2019.10.27  Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байна
2019.10.05  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг гурав дахь удаагаа илгээлээ
2019.09.01  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо
  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо

2019 оны 5 сарын 20-ний өдөр Хүний эрхийн төрийн бус байгууллагын форумын ээлжит уулзалтаар тайлан бэлтгэлийн явцыг танилцууах уулзалт боллоо. 

UPR-т  илгээх тайлангийн төслийг  дараах сэдвүүдээр хэлэлцүүлэхээр байгууллага тус бүр мэдээ, баримтаа цуглуулан ажиллаж байна. 

1.       Хамтарсан мэдээлэл – Мэдээллийн багтаамж их, цаг үеийн ач холбогдлоос шалтгаалан /5630 үг/

Хүний эрхийн үндэсний тогтолцоо – Хүний эрх хөгжил төв

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх – Глоб интернэшнл төв ТББ

2.       Мэдээлэл - /2815 үг/

Эрүүдэн шүүхээс ангид байх эрх – Нээлттэй нийгэм форум 

Авлига – Үндсэн уртраг ТББ 

Ахмад настны эрх – Мэтчелл сан

Хүүхэд – Хүүхэд хамгааллын сүлжээ

Эмэгтэйчүүд – Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих үндэсний холбоо 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс – Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ТББ-уудын үндэсний холбоо

Хүн худалдаалах гэмт хэрэг – Хүйсийн тэгш эрхийн төв

Шударга шүүх – Хүйсийн тэгш эрхийн төв, Эмнести томъёолол дээр ажиллаж болно.

Хохирогчийн эрх – Хүйсийн тэгш эрхийн төв

Уул уурхай – Хил хязгааргүй алхам 

Газар дахин төлөвлөлт – Оюу толгойн хяналт

Хар тамхи мансууруулах бодис – Сэтгэлзүйн мэдрэмж

 Хүнсний эрх – Хүнс эвсэл

Хурлын үеэр байгууллага тус бүр тайлан бичиж буй ажлын явц, мэдээ мэдээллийг танилцууллаа. Энэхүү тайлангийн төслийг есдүгээр сард бэлэн болгож  НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд илгээх юм. Мөн хурлын үеэр байгууллагын төлөөллүүд харилцан ярилцах, туршлага солилцох, тайлан явуулахад анхаарах асуудал, тайлангийн загвар ямар байх зэрэг асуудлаар хэлэлцлээ. 

Тайлан бичихдээ дараах дүрмийг баримтална (General comment CCPR/GC/32) . Үүнд:

1. ТББ дангаараа тайлан бичиж  байгаа бол -2815 үг

2. ТББ-ууд хамтраад тайлан бичиж байгаа бол- 5630 үг

3. Тайлбарыг хуудас бүрийн доор бичихгүй, тайлангийн ард тусгай хуудсаар лавлагаа мэдээллээ оруулж бичнэ.

4. Дэвшүүлсэн санаа /paragraph/ тус бүрийг дугаарлана.

5. Хуудас дугаарлана 

 


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол