Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.06.24  Зургаадугаар сарын ээлжит хурал боллоо
2019.05.20  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
  “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд  төслийн хүрээнд “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага бэлтгэн  гаргалаа.

“Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “UPR  ба НҮБ-ийн  хүний эрхийн бусад механизм, хэвлэл мэдээллийн үүрэг” гэсэн хоёр бүлэгтэй энэ гарын авлагыг   НҮБХХ-ийн ХЗҮХХЭТ-ийн зөвлөх, хүний эрхийн хуулийн магистр Б.Хишигсайхан,  “Хүний эрх хөгжил” төвийн хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч, хууль зүйн магистр Д.Эрдэнэчимэг нар бэлтгэж  Хууль зүйн ухааны доктор /Ph.D/С.Цэрэндорж  хянан тохиолдуулсан юм.

“Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлагыг 800 ширхэг хэвлэж хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн их, дээд сургуулиудын багш, оюутнуудад тараалаа.

“Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлагыг энд дарж PDF хувилбараар уншина уу.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол