Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.05.20  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
2019.03.24  ХЭФ-ын ээлжит хурал Хөвсгөл далайн эрэгт болно
  Хүний эрхийн ТББ-уудын форум (ХЭФ)-ын ээлжит хурал боллоо

ХЭФ-ын ээлжит хурал 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00-12.30 цагт  ННФ-ын уулзалтын танхимд боллоо. Энэ сарын даргалагч байгууллагууд болох МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Бүсгүйчүүд 21-р зуун ТББ, Эмэгтэйчүүд амьдрал төв ТББ  хурлын үйл явцыг чиглүүлэв. 

Хурлын эхэнд “Татварт иргэний хяналт” ТББ-ын Сарантуяа “Татварын багц хуулийн тухай” хуулийн төсөлд хийсэн судалгааны талаар товч танилцуулж, санал солилцлоо.

Мөн хуралд оролцогчид Дэлхийн банкны улс орнуудын оношлогоо болон ирэх 5 жилийн түншлэлийн хүрээ баримт бичгүүдэд өгөх саналыг эцэслэх талаар зөвлөлдөв.

Дараагийн хэсэгт 2015 онд НҮБ-ын ХЭЗ-өөс Монгол улсын Засгийн газарт  өгсөн зөвлөмжүүдийг хэрхэн биелүүлж буй талаар ХЭФ-аас 2019 оны 9 дүгээр сард  илгээх тайланд оруулах мэдээ, баримт цуглуулах ажлын явцын талаар хэлэлцэв. Бүлгийн эрхийн ахлагч Ш.Ариунаа бүлгийн эрхийн тайланд охид эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрхийн асуудлууд багтдаг. Иймд энэ чиглэлээр, ялангуяа хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд мэдээллээ хуваалцаж, идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг хэллээ. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан тайлан бэлтгэхтэй холбоотой ерөнхий зөвлөмж танилцуулж, ХЭФ-аас бэлтгэх тайлан 5-10 хуудаст багтсан байх ёстой. Тиймээс товч, хураангуй байхаас гадна үнэ цэнтэй баримт, нотолгоо, оновчтой санаа агуулсан мэдээллийг багтаах ёстойг дахин сануулав. 

Хурлын үеэр тухайн сарын даргалагч байгууллагууд хурлын талаар мэдээлэл түгээхээс гадна ХЭФ-ийн гишүүдэд хуралд идэвхтэй оролцож, тайлангийн үйл явцын талаар мэдээллээ тогтмол хуваалцаж байхыг сануулах үүрэг авлаа.

ХЭФ-ын дараагийн хурал 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр болно.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол