Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-д албан бичиг илгээлээ
2020.04.29  ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН 5 САЯ, БАЙГУУЛЛАГА 50 САЯАР ТОРГУУЛЖ БОЛЗОШГҮЙ
2020.04.24  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ
2020.04.15  “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал хүргүүлэв
2020.02.01  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцацгаая!
  ХЭФ “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” илгээв

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэгт 2 дахь удаа орж, 2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нэгдсэн чуулганы үеэр 164 зөвлөмж өгсөнөөс 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан билээ. Үлдсэн 14 зөвлөмж нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд хамаарах тул хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан юм.

Хүний эрхийн ТББ-уудын Форум “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” бэлтгэх хүрээнд  иргэний улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бусад бүлгийн эрх гэсэн 5 бүлэгт хуваагдан 2017 оны 10-р сараас тайлан бэлтгэх ажлаа эхлэсэн.

Зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэхдээ UPR-Info ОУБ-тай хамтран 2015 оны 5-р сард зохион байгуулсан семинараас гаргасан “UPR зөвлөмжийг хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, стратеги”-д тулгуурласан юм. Зөвлөмж тус бүрийг “хэрэгжсэн”, “хэрэгжих шатанд”, “хэрэгжээгүй” гэсэн гурван үзүүлэлтээр дүгнэсэн байна..



Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр хүлээн авсан 150 зөвлөмжөөс 22 нь  хэрэгжсэн,  99 нь хэрэгжих шатанд, 29 нь хэрэгжээгүй гэж тайланд дурьджээ.

“Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан”-г бүрэн эхээр нь энд дарж  монгол хэлээр, англи хэлээр энд дарж татаж авна уу.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм