Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
2015.05.05  Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хоёр дахь удаагаа дүгнүүллээ
  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016 оны I сарын 21 нд Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтыг “Митчелл Сан” ТББ удирдан явууллаа. Уулзалт “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх ба Бие даасан Мөрдөн байцаах алба” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болов.

Уулзалтын зочноор хуульч, өмгөөлөгч, хууль цаазын итгэжлэлт зөвлөх, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Галдаа оролцож оролцогчдын мэдлэгийг тэлсэн, сонирхолтой илтгэл тавьж мэдээлэл хүргэлээ. Илтгэлдээ эрүүдэн шүүхтэй тэмцэх алхам, түүний сөрөг нөлөөллүүд, эрүү шүүлтийн хэлбэрүүд, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангаж хамгаалах орчин, мөрдөн шалгах алба байгуулах шаардлага, анхаарах зүйлийн талаар дурьдлаа.

Уулзалтанд 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож прокурор Б.Галдаатай дээрх сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцов. Оролцогчид бодит мэдээллийг мэргэжлийн хүнээс авч, уулзалт хийсэндээ сэтгэл хангалуун байлаа.
 
“Митчелл сан”-ийн  Гүйцэтгэх захирал Б.Баттогтох

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол