Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
2015.05.05  Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хоёр дахь удаагаа дүгнүүллээ
  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
Хүний эрхийн ТББ-уудын Форум болон Засгийн газрын ажлын хэсгийн төлөөллийн хамтарсан уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар НҮБ-ын ХЭЗ-өөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн орчуулгыг нэг мөр болгох, эдгээр зөвлөмжийг хүлээн авах эсэх талаарх Засгийн газрын байр суурийг сонсч, төрийн бус байгууллагууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, харилцан зөвшилцлөө. 

Уулзалтын үеэр Хүний эрхийн ТББ-уудын Форум НҮБ-ын ХЭЗ-өөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн орчуулгатай холбоотой саналуудаа танилцуулсан бөгөөд Засгийн газрын ажлын хэсэг эдгээр саналыг судлан үзэж, хариу өгөхөөр болов.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа тодорхой зөвлөмжүүдийн талаар тайлбар, үндэслэлээ танилцуулав. Үүнтэй холбоотойгоор төрийн бус байгууллагууд зөвлөмжийн ач холбогдол, хүлээн авах шаардлага, хэрэгцээнд үндэслэн өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн төлөөлөл зөвлөмжийн орчуулгыг эцэслэх, Засгийн газраас урьдчилсан байдлаар хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа зарим зөвлөмжийн талаар эцсийн шийдвэр гаргахдаа төрийн бус байгууллагуудын саналыг анхааралтай судлан үзэж, хариу мэдээлэхээ амлав.



НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол