Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
2019.03.24  ХЭФ-ын ээлжит хурал Хөвсгөл далайн эрэгт болно
2019.03.18  ҮСДТ бэлтгэхэд ИНБ-дын санаачилга, оролцоо
  Засгийн газар үндэсний илтгэлд хайхрамжгүй хандаж байна
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийнтөлөвбайдлынээлжитдүгнэлтхэлэлцүүлэгт илгээх Үндэсний хоёрдугаар илтгэлийн төслийн зөвлөлдөх уулзалтыг иргэний, улс төрийн эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэсэн хоёр сэдвээр төрийн бус байгууллагуудын оролцоотой 2014 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.

Хүний эрхийн ТББ-уудын Форум зөвлөлдөх уулзалт зохион байгуулсанд талархаж байгаа хэдий ч Үндэсний илтгэлтэй танилцах хугацаа олгогдоогүй, уулзалтад төрийн байгууллагуудын холбогдох төлөөлөл оролцоогүй, оролцсон албан тушаалтнууд асуудлаа мэдэхгүй байсанд төрийн бус байгууллагууд шүүмжлэлтэй хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайдад хандсан мэдэгдлийг 2015 оны 1 дүгээр сарын 12-нд хүргүүллээ.

Тус мэдэгдлийн хариуд Засгийн газар жинхэнэ утгаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах амлалт өгч, Үндэсний илтгэлбэлтгэх ажлын хэсгийн ахлагч болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцсон зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтад төрийн байгууллагуудын оролцоо хангалттай байсан хэдий ч төрийн бус байгууллагуудаас дэвшүүлсэн санал, шүүмжийг Үндэсний илтгэлд тусгалгүйгээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд явуулсан байна

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол