Нүүр хуудас  ›  UPR гэж юу вэ?
 
UPR-ийг хэн явуулах вэ?
UPR юунд үндэслэх вэ?
UPR-ийн баримт бичгүүд
UPR хэрхэн явагддаг вэ?
UPR дахь ТББ- уудын үүрэг
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  UPR-ийн тухай ойлголт

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь НҮБ-ын  гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 оны 3-р сарын 15-ны өдрийн 60/251 тоот тогтоолоор  НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг Хүний эрхийн зөвлөл /ХЭЗ/-д олгосон.

2007 оны 6-р сарын 18-нд ХЭЗ-ийн шинэ гишүүд баталсан зөвлөлийн ирээдүйн ажлын удирдамжийг агуулсан зохион байгуулалтын баримт бичиг (A/ХЭЗ/шийдвэр/5/1)-ийн нэг үндсэн хэсэг нь Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг -  UPR-ийн тухай байсан юм

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг -  UPR бий болсноор аль нэгэн гэрээгээр хязгаарлагдахгүй хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосноос гадна НҮБ-ын гишүүн  бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм. НҮБ-ын гэрээний хороод нь зөвхөн тухайн гэрээний гишүүн орнуудад хамааралтай бөгөөд зөвхөн тухайн гэрээнийхээ хэрэгжилтийг хянан хэлэлцдэг тул олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрт нэгдэн ороогүй олон улс орон гэрээний хороодын хяналтаас гадуур үлддэг байв.

UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд үндэслэдэг  ба  улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт  туслах, техникийн туслалцааны асуудлыг ч мөн авч үздэг нэгэн онцлогтой юм.

UPR-ийн эцсийн зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулахад оршино. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орнууд дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, хүний эрх зөрчигдөх тохиолдол бүрт анхаарлаа хандуулах боломжийг эрэлхийлэх бөгөөд улс орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний эрхийн салбар дахь сайн туршлагаа хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгох, хүний эрхийн асуудлаа сайнаар шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм