НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр бусад улсаас өгсөн зөвлөмж
1. Үндэсний хууль тогтоомжийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад нийцүүлэх, эрх зүйн шинэтгэл явуулахдаа иргэний нийгмийн оролцоог хангах (Украйн);
2. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурж, нэгдэн орох (Гондурас);
3. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасны дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох (Казахстан), Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасны дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үр дүнтэй механизмыг хойшлуулшгүйгээр бий болгох (Украйн);
Зөвлөмжийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.