Нүүр хуудас  ›  ТББ-ын мэдээлэл  ›  Хоёр дахь мөчлөг: 2015.05.05
 
Хоёр дахь мөчлөг: 2015.05.05
Эхний мөчлөг: 2010.11.02
2018.12.19  НҮБ-ын ХЭЗ-д илгээх тайланг бэлтгэх асуудлаар сургалт семинар боллоо
2018.12.11  “Эрхээ дархлаажуулъя – Та ч эрхээ хамгаал! – 2018” өдөрлөг боллоо
2018.12.07  Хүний эрхийн мэдээллийн нээлттэй өдөрлөг болно
2018.06.01  ХЭФ “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” илгээв
2018.03.29  Зүүн бүсийн “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо
  Монголын хүний эрхийн ТББ-уудын форум 2014 оны 9 дүгээр сарын 15 –нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдээлэл хүргүүллээ
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын Үндэсний анхдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 оны 11-р сарын 02-ны өдрийн UPR–ын ажлын хэсгийн 9-р хуралдаанаар  хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авсан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийн  тайланг  2015 оны 5 дугаар сард болох  UPR–ын ажлын хэсгийн 22-р хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Монголын хүний эрхийн ТББ-уудын форум Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн хоёр дахь мөчлөгт дараах 10 сэдвээр мэдээлэл бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүллээ.
Эрх зүйн шинэчлэл

Уул уурхай - Байгаль орчин - Хүний эрх

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт

Хүнсний эрхийн хэрэгжилт

Бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх зөвлөмжийн хэрэгжилт

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, холбогдох гэрээ, конвенцийг соёрхон баталж, нэгдэн орох тухай зөвлөмжийн хэрэгжилт

ХДХВ, ДОХ-той хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт

Байгаль орчны хэргийг шүүхээр шийдүүлэхэд тулгамддаг асуудлууд 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

Бичил уурхай ба хүний эрх

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол