Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал болно
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын хүний эрхийн ТББ-ын Форумаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна.

Хэвлэлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээхэд жил хүрэхгүй хугацаа үлдэж байгаатай холбогдуулан Хүний эрхийн ТББ-ын Форумаас хэрэгжүүлэх гэж байгаа нөлөөллийн ажлын талаар танилцуулах болно.

НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улс 2010 онд оролцож, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан нийт 129 зөвлөмжийн 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг авсан билээ. Монгол Улс эдгээр 126 зөвлөмжийн хэрэгжилтийн тайлангаа 2015 оны 1-р сарын 19-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх ёстой.

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг 40 гаруй ТББ Форум хэлбэрээр эвлэлдэн нэгдэж Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн процесст эхнээс нь идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. Бид хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжөөс хүлээгдэж буй үр дүн, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлыг 2013 онд гүйцэтгээд байна.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлж эхлээгүй байгаа зарим ажлыг яаралтай эхлүүлэхэд нөлөөлөх үүднээс Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд төрийн байгууллага, албан тушаалтны анхааралд энэ асуудлыг хандуулах нөлөөллийн ажлыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 1-р сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулах гэж байна. Нөлөөллийн ажлын хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч, МУИХ-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дэргэдэх намын бүлгийн дарга нар, ЗГ-ын гишүүдтэй уулзаж, зөвлөмжөөс хүлээгдэж буй үр дүн, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийн талаар танилцуулж, энэ талаарх байр суурийг сонсох юм. Бид нөлөөллийн ажлын төгсгөлд дахин хэвлэлийн хурал зохион байгуулж, нөлөөллийн ажлын үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх болно.

Хүний эрхийн ТББ-ын Форум
Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм