Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Монголын төрийн бус байгууллагуудын форум НҮБ - ын Хүний эрхийн зөвлөлд Монгол дахь хүний эрхийн асуудлаар илтгэл хүргүүллээ
Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд 2010 оны 11- р сарын 23- ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг , амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) нь төрийн бус байгууллагуудад өөрийн улсын хүний эрхийн зөрчилтэй асуудлыг олон улсын тавцанд ил болгох, дэмжлэг авах, төр засагтаа шахалт үзүүлэх нэг боломж учраас улс орнуудын ТББ-ууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн цоо шинэ механизмыг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарч байна. Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн Форум (ФОРУМ - АЗИ ), Хүний эрх хөгжил төв, “Глоб Интернэшнл” ТББ хамтран 2010 оны 1-р сард “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг бэлтгэх нь” сургалт - зөвлөгөөн зохион байгуулж Монголын төрийн бус байгууллагуудын форум байгуулсан юм.

Тус форумын ажлын хэсгүүд Монголд хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй дараах асуудлаар илтгэл бичин өнөөдөр буюу 2010 оны 4-р сарын 19-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээж байна. Үүнд:
• “Монгол улс дахь Хүний эрхийн хэрэгжилт” Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэл
• “Долоон сарын нэгэн ба хүний эрхийн зөрчил”
• “Сонгох , сонгогдох эрх”- ийн хэрэгжилт
• Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаарх тайлан
• “Монголын шилжин суурьшигсдын эрх” - ийн төлөв байдал
• Монголын цөөнхийн тайлан
• Байгаль орчин - уул уурхай - хүний эрхийн төлөв байдал
• “Монгол улс дахь Хүнсний эрхийн хэрэгжилт” төлөв байдал

ТББ-ын форумын илтгэлүүд нь Монгол улсын Засгийн газар Үндэсний илтгэлээ бэлтгэж буй үед НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүрч байгаагаараа илүү давуу онцлогтой юм. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монголын ТББ-ын форумаас илгээх илтгэлүүдийг бичих ажлыг Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. НҮБ - ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талуудтай өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газруудад зөвлөсөн байдгийг сануулж, Монгол улсын Хүний эрхийн төлөв байдлын Үндэсний илтгэлийг бэлтгэх бүхий л үе шатанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг оролцуулах ажлыг зохион байгуулж эхлэхийг Монгол улсын Засгийн газарт УРИАЛЖ байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага
Утас: 324627, 324764, 99193327 Факс:315326
И-мэйл : globenews@globeinter.org.mn

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм