НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг UPR-т тухайн орны засгийн газраас илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талууд /ТББ, ХЭҮК, хүний эрхийн хүрээлэн институт, судлаачид/-тай өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газарт зөвлөсөн юм.
Үндэсний илтгэл дараах бүтэцтэй байна.
- Илтгэл бэлтгэсэн арга, хэлбэр - Хүний эрхийг хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчны талаар - Хүний эрхийн олон улсын үүрэг, амлалтын хэрэгжилт - Хүний эрхийн үндэсний байгууллагын талаар - Хүний эрхийг хамгаалах талаар гарсан ахиц, туршлага, бэрхшээл - Анхаарах асуудлууд, гарч буй бэрхшээлүүдийг даван туулах талаар авч байгаа арга хэмжээний талаар - Чадавхийг бэхжүүлэх болон техникийн туслалцаа авах тухай санал - Өмнөх хэлэлцүүлгийн хэрэгжилтийн тухай
|