Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  ИУТЭОУП-ын нэмэлт II протоколд нэгдэн орох хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Иргэний болон улс  төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай” хуулийг баталлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг баталсан бөгөөд 1991 оны 7 дугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болжээ.
Уг Протоколд нэгдэн орсон буюу түүнийг соёрхон баталсан аливаа улс дараах үндсэн хоёр үүрэг хүлээнэ. Үүнд:

- оролцогч улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй.
- оролцогч улс бүр өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авах

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1-р сарын 14-нд цаазаар  авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоож байгаагаа мэдэгдсэнээр энэ ялыг халах анхны чухал алхам болсон юм.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын 2/3-оос илүү хувь нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм