Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2011 оны 12-р сарын 07 –ны өдрийн  10.00 цагт  ННФ-ын хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг 2011 оны 3-р сард  АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ХЭХ-ны 101 дүгээр хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тав дахь илтгэлийг хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын ХЭХ-ны гишүүн Кристер Телин,  Иргэний Улс Төрийн Эрхийн Төвийн гүйцэтгэх захирал Патрик Мютценберг, “Хүний эрх хөгжил“ төвийн тэргүүн Г.Уранцоож, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн  О.Болорцэцэг нар оролцож мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт төрийн бус 26 байгууллагын төлөөлөгчид оролцож дараах асуудалтай холбоотой мэдээлэл сонсож саналаа солилцов.
•    НҮБ-ын ХЭХ-оос Монгол улсын Засгийн газарт  өгсөн ерөнхий зөвлөмжүүд
•    ИУТЭОУП-ыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, НҮБ-ын ХЭХ-той хамтран ажиллах нь
•    НҮБ-ын ХЭХ-оос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга
•    ТББ-ууд тайлантай холбогдуулан илгээсэн сөрөг илтгэл, Хорооны хэлэлцүүлэгт оролцсон тухай мэдээлэл   
•     Төлөөлөгчид Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан талаарх мэдээлэл хийх, санал сэтгэгдлээ хуваалцах  

АНУ-ын Нью-Йорк хотод 2011 оны 3 дугаар сарын 14-нөөс 21-нд болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанаар  Монгол улсын Засгийн газрын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг хэлэлцэх үед тавих ТББ-ын сүүдэр илтгэлийн агуулгыг тодорхойлох зорилгоор  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг 2011 оны 2-р сарын 16-ны өдөр зохион байгуулсан  юм.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм