Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө баталжээ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5  дугаар сарын  18-ны  өдрийн 159 тогтоолоор “НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталжээ.  Уг тогтоолд эрхлэх ажлынхаа хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн 2014 онд биелэлтийг нь гаргахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжилтэд нь ерөнхий хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасан байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсын Засгийн газраас баталсан “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулах семинарыг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Семинарт яамд, тамгын газар, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцов. Семинарт оролцогчид Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мөн яамдын үйл ажиллагааны уялдааг сайжруулах нь зүйтэй гэж тэмдэглэв.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг бүрэн эхээр нь PDF хувилбараар татаж авах боломжтой.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм