Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Гадаад хэргийн яамны ажилтнууд “Ийгл” телевизийг буруутгав

Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр


2010 оны 11 дүгээр сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамнаас “Ийгл” телевизийн мэдээний продюсер, ресепшн болон бусад холбогдох ажилтнууд руу утасдаж, 11 дүгээр сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Монгол улсын хүний эрхийн тайланг хэлэлцсэн хуралдааныг шууд дамжуулахдаа “Засгийн газрын нэр хүндийг унагах буруу, ташаа тайлбар хийсэн”  хэмээн буруутгажээ. Тэд бичлэгийг монгол орчуулга, тайлбартайгаар хуулж өгөхийг хүссэн байна.

“Ийгл” телевиз 2010 оны 11-р сарын сарын 2-ны өдөр Швейцар улсын Женев хотноо Монгол улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдааныг интернэт эх сурвалжаас нь ямар нэг нэмэлт мэдээлэл, тайлбаргүйгээр шууд дамжуулсан юм. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын тавьсан илтгэлийн эхний хэсгийг англи хэл дээр, түүнээс хойшхи бүхий л үйл явц, асуулт хариултыг орчуулан, гэхдээ зөвхөн англи хэл дээр яригдсаныг шууд хөрвүүлэн дамжуулжээ.

ГХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Монхоо “танай шууд дамжуулалтын дараа  бусад хэвлэлүүд “НҮБ-ын ХЭЗ манай ЗГ-ыг буруутгалаа” хэмээн ташаа мэдээлж эхэлсэн. Тиймээс танайх орчуулагчаараа залруулга хийлгэж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Аль эсвэл орчуулагчтайгаа ярилцлага хийж гаргах боломж байна уу. Шууд дамжуулсан бичлэгийг  авъя” гэжээ.

Эдгээр хүсэлт, шүүмжлэлээ албан бичгээр өгөөгүй байна.

Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 315326
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
             globenews@globeinter.org.mn  
             globe@globeinter.org.mn,
Вэб сайт: www.globeinter.org.mn 

 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм