Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдааныг шууд үзээрэй

        Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9- р хуралдаанаар шууд дамжуулна.

         2010 оны 11-р сарын 02-ны өдөр 17.00-20.00 цагт /Женевийн цагаар 10.00-13.00 цагт/ болох хуралдааныг  шууд дамжуулах энд дарж үзээрэй.

         Хуралдаан Засгийн газрын бэлтгэн ирүүлсэн Үндэсний илтгэл, Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлэл, Монголын төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн сэдэвчилсэн 9 илтгэл, холбогдох бусад талуудаас ирүүлсэн 14 мэдээлэлд үндэслэн явагдана.

         Хуралдаан 3 цаг үргэлжлэх бөгөөд  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг  Монголын  засгийн газрын төлөөлөгчдөд  асуулга тавих  журмаар явагдах юм. 

         Монголын ТББ-ын форумыг төлөөлөн Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хуульч Д.Цэнд-Аюуш, Хүний эрхийн судлаач, UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайхан нар уг хуралдаанд оролцож  Монголын Засгийн газрын төлөөлөгчид олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаад хяналт тавина.

        http://www.un.org/webcast/unhrc/index.asp

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм