Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улсын цөөнхийн хүний эрх тусгагдлаа

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улс 2010 онд дүгнүүлэхтэй холбогдуулан цөөнхийн хүний эрхээр дагнан ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үндэсний ажлын хэсэг өөрсдийн төлөөлж буй олон нийтийн эсрэг гарсаар буй хүний эрхийн олон зөрчлийг илтгэжээ.

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо, Итгэл сан, Монголын ЛГБТ төв, ДОХ-той тэмцэх үндэсний сангаас хамтран бэлтгэсэн илтгэл нь үндэстний цөөнх болох казах болон духа буюу цаатнууд, бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс болоод биеэ үнэлэгч нарын эрх дээр голлосон байна.

Илтгэл нь Монголын нийгмийн цөөнх болсон эдгээр цөөнх бүлгийн эсрэг гарсаар буй нийгмийн болон институцын ялгаварлан гадуурхалтыг баримтжуулжээ. Нийгмийн өөр өөр хэсгийг төлөөлж буйгаараа бүлэг бүр ялгаатай ч эдгээр бүлгүүдийг хэд хэдэн нэгтгэсэн зүйл бий. Үүнд: нийгмийн тодорхой бүлэг утгаараа бүрэн хүлээн зөвшөөрөгддөггүй, бүлэг тус бүрийн суурь эрх, эрх чөлөө нь их бага хэмжээгээр үгүйсгэгдэн, алагчлалд өртөн хүний эрх нь зөрчигдсөөр буй байдал, хууль эрхзүй, институцын хамгаалалт дутмаг байдал, хүчин төгөлдөр хууль эрхзүйг хэрэгжүүлэх улс төрийн зориг эрмэлзэл бага байдал болон эрх зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээлгэх механизм үгүй, эсвэл эдгээр механизмын хүртээмжгүй байгаа явдлууд юм.

Казах болон духа хүмүүсийн хувьд Монгол Улсын харъяаллаас үүдэх хуульд заасан эрхээ харьцангуйгээр эдэлдэг ч, Монголын улс төр нийгмийн болон хууль эрх зүйн орчин эдгээр хүмүүсийн амьдралын уламжлалт хэв маягийг хадгалан өвлүүлэх, үндэстний цөөнхийн сайн сайхныг хангахуйц байдаггүй. Монголын үндэстний ихэнх болсон хүн амтай харьцуулахад тэдний эрх шударга бусаар зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн тогтолцоогүй, хэл, соёл, эдийн засаг, улс төрийн хувьд дуу хоолой, нөлөө багатай хэвээр байна.

Лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсээс бүрдсэн Монголын бэлгийн цөөнхийн хувьд тэдний эсрэг ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил төрийн, хувийн, төрийн бус хүрээнд цагдаа сэргийлэх, шүүх, эрүүл мэндийн байгууллага, боловсрол, орон байр, хэвлэл мэдээлэл гээд бүх секторыг хамардаг. ЛГБТ хүмүүсийг үл тэвчсэн байдал бүүрэлхэн хавчихаас эхлэн дарамтлах, ажлын байран дээр ялгаварлах, бие ба бэлгээр хүчирхийлэх гэх мэтээр илэрдэг.

Бэлгийн болон хүйсийн чиг баримжаа нь бусдад мэдэгдэхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй ЛГБТ хүн ховор байдаг нь энэхүү бүлэг хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхал хэр их байдгийг илтгэнэ. Нийгмийн хэвшмэл эр эм хүйс болон түүний илэрхийллийн тодорхойлолт, хетеронорматив хэм хэмжээнд багтдаггүй, эдгээр хэм хэмжээнээс хальсан гэж ойлгогддогоосоо бэлгийн цөөнх ялгаварлан гадуурхалд өртөж, үзэн ядлаас үүдэлтэй гэмт хэргийн золиос болдог.

ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс Монголын нийгэмд нэн ялгаварлан гадуурхагдалт өртөн амьдардаг нь анхны ХДХВ-ийн халдвар илэрсэн үеэс эхлэн ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн хүний эрх, эрх чөлөө нь ноцтой хөндөгдөж эхэлснээр илэрсэн байдаг. Тэднийг хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх дээр ялгаварлан гадуурхахаас гадна хувийн нууцыг нь задруулан, шангаа зүй ёсоор хүртэж халдвар авсан хэмээн тэднийг байнга буруутгадаг байна.

Ихэнх нь ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгэм эдийн засгийн хүнд хүчир нөхцлөөс үүдэн биеэ үнэлэх болсон биеэ үнэлэгчид ч мөн ялгаварлан гадуурхалтад өртдөг байна. Тэд үг хэлээр доромжлуулах, зодуулах байдлаар хохирохоос гадна хил дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох эрсдэлд өртдөг ба цагдаад саатуулагдах үедээ бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна.

Цөөнхийн үндэсний ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газарт тэдний төлөөлж буй олон нийтийн эсрэг гарсаар буй хүний эрхийн зөрчлийг дуусгавар болгоход чиглэсэн бүлэг тус бүрийн зөвлөмжийг хэрэгжүүлэн, хүний эрхийг дээдлэх үүргээ үг үйлдлээр биелүүлж, бүх иргэдийнхээ чөлөөт, ардчилсан нийгэмд амьдрах нөхцөлийг хангах ёстойг уриалж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг:
Монголын ЛГБТ төв (бэлгийн цөөнх):
Цахим шуудан: info@lgbtcentre.mn
Вэбсайт: www.lgbtcentre.mn

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо (казах хүмүүс):
Цахим шуудан: ainagul@yahoo.com

Итгэл сан (духа хүмүүс):
Цахим шуудан: itgelfoundation@yahoo.com
Вэбсайт: http://itgel.org
 
ДОХ-той тэмцэх үндэсний төв (ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс болон биеэ үнэлэгчид):
Цахим шуудан: info@naf.org.mn
Вэбсайт: http://www.naf.org.mn
 

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм