Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглааны хөтөлбөр
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
  Киргизстан, Габон, Швейцарь улс Монголын Үндэсний илтгэлийг хэлэлцэх хуралдааныг удирдана

        2010 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.00 - 13.00 цагт /Женевийн цагаар/ Женев хотноо Хүний эрхийн Зөвлөлийн  Монгол Улсын Үндэсний илтгэл хэлэлцэх  хэсгийн хуралдааныг удирдах гурван илтгэгч  /Гурвал - Troika/-ээр Киргизстан, Габон, Швейцарь улсын төлөөлөгчид  сонгогдсон байна.

        Гурван илтгэгч /Гурвал/ Хүний эрхийн төлөв байдлын дүгнэлт хэлэлцүүлэгт /UPR/-т орж буй орны хэсгийн хуралдааныг удирдан явуулах, ажлын хэсгийн илтгэлийг бэлтгэх  үүрэгтэй. Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлэлцүүлэгт орж буй улсад тавих асуулт, хэлэлцэх асуудлуудыг урьдчилан бэлтгэж болно. Хүний эрхийн дээд комиссарын газар /ХЭДКГ/ гурвалыг шаардлагатай тусламж, мэдээллээр хангах үүрэг  хүлээнэ. 

       Гурвалыг ХЭЗ-ийн гишүүдийн дундаас шодох аргаар сонгох бөгөөд  газар зүйн өөр өөр бүсийн төлөөлөл байх ёстой. Хүний эрхийн төлөв байдлын дүгнэлт хэлэлцүүлэгт /UPR/-т орж буй тухайн улс өөрийн хамаарах бүсээс нэг илтгэгчийг нь  сонгохыг санал болгож болно.

        

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол