Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Үндэсний илтгэлээ НҮБ-ын ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД хүргүүллээ
ГХЯ, Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг


2010 оны 11-р сард Женев хотноо болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3-р сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар нэгдсэн чуулганаар тус тус хэлэлцэх Монгол Улсын Үндэсний илтгэлийг  2010 оны 8 дугаар сарын 20-ны дотор Хүний эрхийн Зөвлөлд хүргүүлэх ёстой бөгөөд 8-р сарын 17-ны өдөр албан ёсоор хүргүүллээ гэж Монгол улсын Гадаад харилцааны яам  мэдээллээ.

Монгол улсын Засгийн газар Үндэсний илтгэл бэлтгэх зорилгоор холбогдох яам, агентлагын төлөөлөл бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөөний дагуу ажилласан бөгөөд илтгэл бэлтгэх асуудлаар НҮБ, төрийн бус-иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2 удаа уулзалт зохион байгуулж, санал солилцсон.

Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмж, бусад улс орны үндэсний илтгэлийн агуулга, бүтэц, мөн түүнчлэн “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”, “Хүүхдийн эрхийн тухай Конвенц”-ийн хэрэгжилтийн талаар 2009, 2010 онд боловсруулсан илтгэлүүдийн агуулгыг харгалзан нийт 6 бүлэг, 102 зүйл анги бүхий илтгэлийг боловсруулсан бөгөөд боловсруулах хугацаанд олон нийтийн саналыг авах зорилгоор төслийг Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн хорооны веб хуудсанд байрлуулж, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөний зэрэгцээ хүний эрхийн чиглэлээр зохион байгуулагдсан хурал, зөвлөлгөөний үеэр илтгэлийн талаар сурталчлан таниулах ажлыг тус тус  хийсэн байна.

Дэлгэрэнгүйг http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=492%3A2010-08-18-07-49-34&catid=43%3A2009-12-20-21-55-03&Itemid=62&lang=mn
 
Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм