Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хүний эрхийн форумаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ

2021 оны 01 сарын 22 өдөр               Дугаар 01                       Улаанбаатар хот



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай

Хүний Эрхийн Форум (ХЭФ гэх) нь Монгол Улсын Их Хурлаас “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санаачлагатай, шуурхай ажиллаж, энэхүү шийдвэр гаргахдаа иргэний нийгмийн оролцоог хангаж байгаад талархалтай хандаж ирсэн билээ.

Гэтэл Монгол Улс дотооддоо цар тахал дэгдсэн цагаас эхлэн өрнөж буй үйл явдал, гарч буй хүний эрхийн зөрчил, эргэж буцсан шийдвэрүүд, улам бүр хүндэрч буй иргэдийн амьжиргаа, амь насаа алдсан хүмүүс, хүнлэг бус харьцааны хохирогч болсон иргэд, аливаа гэнэтийн үйл явдалд бэлэн бус байгаа төрийн үйлчилгээ нь цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт тун хангалтгүй байгааг бидэнд батлан харууллаа. Энэ бүхний хариуцлагыг эрхэм хууль тогтоогчид хамтдаа үүрэх ёстой гэж Хүний эрхийн форум үзэж байна. 

Учир нь, УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 6,2, 6.3-т заасан хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх, ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд тогтмол хяналт тавих үүргийг УИХ хүлээсэн. ХЭФ-аас УИХ хуулиар хүлээсэн энэ чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах тухай хүсэлтийг Танд хандан 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр гаргасан билээ. Гэтэл УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн нь өнөөдрийн энэ үр дагаварт хүргэсэн хэмээн бид үзэж байна. 

Тиймээс дараах алхмыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг ХЭФ шаардаж байна. Үүнд:

1. Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан төсвийн хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах;

2. Цар тахлын эсрэг хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хороо хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх чиг үүргээ чин шударгаар хэрэгжүүлэх.

Хүний эрхийн форум нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, эрсдлийг бууруулахын төлөө ажилладаг 60 орчим ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн сүлжээ юм.


ХҮНДЭТГЭСЭН,


ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



1. Айвуун 

2. Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан

3. Бүсгүйчүүд 21-р Зуун

4. "Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл 

5. Глоб Интернэшнл төв 

6. Гүнж төв

7. Залуус эрүүл мэнд төв

8. Захиргааны шинэ санаачлага 

9. Заша Өвс Төв

10. Зориг сан

11. Зөвт ёс

12. Иргэдэд туслах хүний эрхийн төв

13. Ирээдүйн босго

14. Их Бага Баяншарга

15. Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо

16. ЛГБТ төв

17. Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан 

18. Митчелл сан 

19. Монголын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо

20. Монголын хохирол үнэлэгчдийн холбоо

21. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо

22. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо 

23. Монголын Эмнести интернэшнл

24. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо

25. Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

26. Монголын эрэгтэйчүүдийн холбоо 

27. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ

28. Мэдээллийн Орхон XXI зуун төв

29. Онон Улз Голынхон хөдөлгөөн 30. Оюу Толгойн хяналт

31. Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб

32. Саяанаа Сайн Сайхны нийгэмлэг

33. Сэтгэлзүйн мэдрэмж

34. Татварт иргэний хяналт

35. Төр иргэн түншлэл

36. Тува эмэгтэйчүүдийн "Авам" холбоо

37. Тулгат залуу гэр бүл 

38. Түгээмэл хөгжил төв 

39. Түгээмэл эрх хөгжил төв

40. Тэргэнцэртэй иргэдийн холбоо

41. Урагш дэвших холбоо

42. Үндсэн уртраг 

43. Үнэн хатамж

44. Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг

45. Хил хязгааргүй алхам

46. Хил хязгааргүй гол мөрөн

47. Хөгжлийн хэлхээ төв

48. Хууль хүний эрх төв

49. Хүйсийн тэгш эрхийн төв

50. Хүний аюулгүй байдлын судалгааны төв

51. Хүний Эрх Хөгжил төв 

52. Хүнсний тусгаар тогтнолын төлөө Хүнс эвсэл

53. Хүүхдийн Эрх Хамгаалал Төв

54. Хүүхэд өмгөөллийн төв

55. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ

56. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв 

57. Хэрэглэгч сан 

58. Эвийн хүч Эх нутгийн төлөө ТББ

59. Эвт сайн хөрш  /Эко үйлдвэрлэл инноваци сан

60. Эмэгтэйчүүд амьдрал төв


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм