2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар 17 Улаанбаатар хот
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ
Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, эрсдлийг бууруулах, арилгахын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын томилгоонд улс төр, бизнесийн ашиг сонирхол, хөндлөнгийн нөлөөлөл орох эрсдэл үүсэхээс болгоомжилж, уг томилгооны үйл явцыг анхааралтай ажиглахаа өмнө нь илэрхийлж байсан ба энэ захидлаараа мөн илэрхийлж байна. Учир нь олон нийт үнэн бодит, хараат бус мэдээлэл олж авах, мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд Олон нийтийн радио, телевиз онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ. Иймд бидний зүгээс та бүхэнд хандан дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:
1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журамд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурт “ял шийтгэлгүй байх” гэсэн шалгуурт өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйг мөн харгалзан үзэх;
2. Нэр дэвшигчид “улс төрийн аль нэг намын гишүүн бус байх” гэдэг шалгуурт сүүлийн 5 жилийн хугацаанд аль нэг нам, эвсэлийн гишүүн байгаагүйг харгалзан үзэх;
3. Ерөнхий захиралд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг аливаа нам, эвсэл, бизнесийн бүлэглэл, ашиг сонирхолоос ангид, хараат бус шийдвэр гаргах.
4. Үндэсний Зөвлөл Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой танилцах ярилцлага хийхдээ нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс МҮОНРТ-ийн хамт олны зөвлөл, ҮЭ болон иргэний нийгмийн төлөөллийг асуулт асуух эрхтэйгээр оролцуулах;
5. Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн санал болгож буй “ОНРТ-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр”-ийг нээлттэй, мэтгэлцээний журмаар хэлэлцүүлэх, ингэхдээ мөн МҮОНРТ-ийн хамт олны зөвлөл, ҮЭ болон иргэний нийгмийн төлөөллийг асуулт асуух эрхтэйгээр оролцуулан, олон нийтэд төрөл бүрийн сувгаар дамжуулан хүргэх боломж олгох;
6. Эцэст нь, Ерөнхий захирлаар шалгарсан нэр дэвшигчийг ямар шалгуурын үндсэн дээр сонгосон талаар нийтэд нээлттэй, ил тод тайлагнахыг хүсэж байна.
ХҮНДЭТГЭСЭН,
ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Хүний Эрх Хөгжил Төв
Хил хязгааргүй алхам
ЛГБТ Төв
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Үндсэн Уртраг
Нээлттэй Нийгэм Форум
Саяанаа Сайн Сайханы Нийгэмлэг
Баяншарга Сан
Глоб Интернэшнл Төв
Захиргааны Шинэ Санаачлага
Иргэдэд Туслах Хүний Эрх Төв
Төр Иргэн Түншлэл ТББ
Хууль судлал хөгжлийн төв
Оюу Толгойн Хяналт
Хил хязгааргүй гол мөрөн эвсэл
Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо
Монголын Эмнести Интернэшнл
Хүнс эвсэл
Хэрэглэгч сан
Сэтгэл зүйн мэдрэмж
Бүсгүйчүүд 21-р зуун төв
Эмэгтэйчүүд Амьдрал төв
Гүнж төв
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ
Үнэн Хатамж ТББ