Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай албан бичгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙД Х.НЯМБААТАР ТАНАА


Хөл хорионы дэглэмийн үед анхаарах асуудлын тухай


Монгол Улс “Ковид-19” цар тахал дотоодод дэгдсэнээс үүдэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хатуу хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед хууль сахиулах байгууллага тэр дундаа цагдаагийн байгууллага үүргээ ухамсарлан өндөр ачаалалтай ажиллаж байгаад Хүний эрхийн форум талархалтай хандаж байна. 

Гэвч Хүний эрхийн форумын санаа зовниж байгаа асуудал бол хөл хорионы дэглэмийн үед хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Хөл хорионы дэглэмийн үед төрийн байгууллага, албан тушаалтнаас өгч байгаа тушаал, заавар ойр ойрхон өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ мэдээлэл олон нийтэд хүртээмжгүй, гудамжинд үүргээ гүйцэтгэж буй алба хаагчдад тэр даруй очихгүй байгаагаас мэдээлэлгүй иргэд санаатай болон санамсаргүй байдлаар тогтоосон дэглэмийг зөрчих, улмаар хууль сахиулагчдад хүндрэл үүсгэж байгаа нь ажиглагдаж байна. 

Энэ хугацаанд цагдаагийн алба хаагч, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх явдал хэд хэдэн удаа гарч нийгмийн сүлжээгээр цацагдаад байна. Тухайлбал, хууль сахиулагчид олуулаа нэг иргэнд хүч хэрэглэж байгаа бичлэг, мэдээлэл цахим сүлжээнд тавигдсан. Энэ мэт байдал олон удаа давтагдвал олон нийтэд түшиглэн цагдаагийн албыг бэхжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл олсон ололтоос ухрах, цагдаагийн байгууллагын талаарх иргэдийн буруу ташаа ойлголт нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм. 

Тиймээс цаашид энэ мэт буруу жишиг тогтохоос зайлсхийж, хууль сахиулахтай холбоотой олон улсын жишиг хэм хэмжээ, цагдаагийн албаны дүрэм журмын хүрээнд хямралт байдлын аль ч үе шатанд цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдаас хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ямар ч тохиолдолд хүч хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гарсан тохиолдолд үр дүнтэй шалгаж, зохих хариуцлага хүлээлгэж ажиллахад анхаарал хандуулахыг хүсье. 

Хөл хорионы үед гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ талаарх дуудлагад цагдаагийн байгууллага үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх, хохирогчдын аюулгүй байдлыг шуурхай хамгаалах ажлыг мэдрэмжтэй, бусад салбаруудтай харилцан уялдаатай зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. 

Мөн халуун цэг дээр ажиллаж байгаа хууль сахиулагчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллахад онцгой анхаарал хандуулж холбогдох санхүүжилтийг гаргаж ажиллах шаардлагатай байгааг анхаарна гэдэгт найдаж байна.

Хувийг: Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд танаа 


Хүндэтгэсэн,

ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

 

Холбоо барих: Монголын хүний эрхийн форумын энэ сарын жижүүр байгууллага.

Захиргааны шинэ санаачилга ТББ

Утас: 99284057 С.Цэрэнпүрэв

И-мэйл хаяг: tserenpurevp@gmail.com


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм