Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хөл хорионы үеэр гадаадад гацсан иргэдийн асуудлаар ХЭФ-аас ГХЯ-нд шаардлага хүргүүлээ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ТАНАА


Хөл хорионы улмаас гадаадад гацсан 

Монголчуудын тухай


Хөл хорионы үед гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа тул тус иргэдийг эх орондоо ирэх боломжоор хангах чиглэлд  онцгой анхаарах, мөн тэнд байх хугацаанд зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Хүний эрхийн форум онцлон сануулж энэхүү албан бичгийг хүргүүлж байна.

 

Цар тахал дотоодод дэгдсэний улмаас тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар  зогсоосон нь эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 4000 гаруй иргэд, тэр дундаа санхүүгийн чадавхгүй, эмзэг бүлгийн иргэд орон байр, хоол хүнс, эмнэлгийн тусламж авах боломжгүй байдалд хүрч тэдний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учирч байна. Ийм үед гадаад улс дах Элчин сайдын яам, Консулын газар онцгой анхаарч ажиллах  үүрэгтэй. Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан  эрх, эрх чөлөөг хамгаалж, НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө авсан үүрэг амлалтаа биелүүлэн ажиллах нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн алхам болно.

 

Гадаадад гацсан иргэд төрийн хамгаалалтын гадна үлдэх ёсгүйг сануулан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22, 7.1.23-т заасан дэмжлэг туслалцааг тэдэнд үзүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам санаачлагатай ажиллахыг Хүний эрхийн форум шаардаж байна. 

 

Хүндэтгэсэн,

ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

 

Монголын хүний эрхийн форумын энэ сарын жижүүр:    Оюу Толгойн Хяналт ТББ

Утас: 99185828 

Имэйл хаяг: otwatch@gmail.com 




Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм