Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийн хэлэлцүүлгийг хуульд заасны дагуу яаралтай зохион байгуулахыг хүслээ

УИХ-аас энэ оны 4-р сард баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжээд даруй 5 сар болж буй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасны дагуу УИХ-ын Түр хороо хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх үүрэг хүлээсэн билээ. Гэвч энэ хэлэлцүүлэг одоог хүртэл хийгдээгүйд Хүний эрхийн форум санаа зовинож буй бөгөөд тус хуулийн биелэлтийг хангуулж, хуулийн хэрэгжилтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг хуульд заасны дагуу яаралтай зохион байгуулахыг хүсч УИХ-ын дарга Г.Занданшатарт албан захидал илгээлээ. 


Монголын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн Хүний эрхийн форум нь коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд байнга анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд санал, зөвлөмж өгч ирсэн билээ


Захидлыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм