Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  ХЭФ-аас ХЭҮК-ын гишүүд болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх гишүүнийг яаралтай томилох тухай албан бичиг илгээлээ

ХЭФ-ын гишүүн байгууллагууд нэгдэж 2020 оны 9 сарын 15-ны өдөр Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээлээ. Уг албан бичигт Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө алхам тутамд зөрчигдөж байгаа энэ үед Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нэн яаралтай томилж тус байгууллагын хэвийн, хууль ёсны дагуу ажиллах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ. 


2020 оны 6 сарын 10-11-ний өдрүүдэд явагдсан томилгооны сонсгол нь хүний эрхийн мэдлэг, туршлагатай байх шалгуур үзүүлэлтийг хангасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад үр дүнтэй, оновчтой алхам болсны зэрэгцээ аливаа дээд албан тушаалд тохирох албан тушаалтныг сонгон шалгаруулахад цаашид жишиг болохуйц болсныг бид ихэд сайшааж байна. Гэвч сонгон шалгаруулалтын дүнг танилцуулах, томилох явц удааширалтай байгаад сэтгэл дундуур байна.


Хүний эрхийн үндэсний комиссын сонгон шалгаруулалтад хангалттай тооны ур чадвартай хүмүүс нэр дэвшсэн тул Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх гишүүний томилгоог УИХ-аар яаралтай хэлэлцэж, батламжлах үйл явцыг түргэсгэхэд Таныг манлайлан ажиллана хэмээн найдаж байна гэжээ. 

Албан бичигтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм