Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хүний эрхийн форумаас элчин сайдуудад хандаж албан бичиг илгээлээ

Хүний эрхийн форум (ХЭФ) нь COVID-19 цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөглийн банкуудаас төсөв тэтгэх болон тусгай зориулалтын зээл, мөн Дипломат төлөөлөгчийг газрууд (ДТГ)-ын өөрсдийн санаачилсан буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэлбэрээр ирж буй шуурхай тусламжид талархалтай хандахын зэрэгцээ цар тахалтай тэмцэх эрх зүйн орчинг хүний эрхэд суурилсан хандлага, зарчмаар бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байна. 

Цар тахлын үеэр авч буй аливаа арга хэмжээ нь шуурхай байх шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч НҮБ, олон улсын олон талт хамтын ажиллагааны байгууллага болон иргэний нийгмийн сүлжээнүүдээс дэлхий нийтэд анхааруулж буй тодорхой хэдэн чиглэлийг онцлон анхаарч ажиллахыг МУ-ын Засгийн газар болон түүнд дэмжлэг үзүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны тусламж олгогчдод уриалж байна.

Албан бичигтэй танилцах 



Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм