Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Монгол улс дахь уул уурхайгаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ
    Хүний эрх, хөгжлийн Азийн форум (ФОРУМ-АЗИ), гишүүн байгууллага Хүний эрх хөгжил төв (ХЭХТ)-тэй хамтран 2019 оны 5-р сарын 5-10-ны өдрүүдэд Монгол улсын зүүн аймгуудад хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдалд үнэлгээ хийн баримтжуулав. 
Үнэлгээг Хэнтий болон Дорнод аймгийн дөрвөн сумд хийлээ. Зорилго нь байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчид болон орон нутгийнханд уул уурхайн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх байв. Үнэлгээ хийх явцад бид гол оролцогч талууд болох уул уурхайн компаниуд, орон нутгийн удирдлага, хүний эрхийг хамгаалагчид, орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан.
    Энэхүү үнэлгээ нь ФОРУМ-АЗИ байгууллагаас 2012 онд Монгол улсад хийсэн өмнөх үнэлгээний үргэлжлэл юм.2 Нөхцөл байдлын үнэлгээний явцад ФОРУМ-АЗИ болон ХЭХТ уул уурхайн дотоодын компаниуд Биндэр болон Батширээт сумдын нутагт голын ай сав газарт үйл ажиллагаа явуулж байгааг олж тэмдэглэв. Голын ай сав газарт явуулж буй үйл ажиллагаа нь ус, хөрсийг бохирдуулан байгаль орчныг сүйтгэж, орон нутгийн иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаад ихэд санаа зовниж байна. 
    Болзошгүй аюул гэж тооцогдож байгаа хэдий ч орон нутгийн засаг захиргаа болон иргэд уул уурхайн үйл ажиллагаа бүрэн эхлээгүй байхад ус болон хөрсний чанар муудан, агаарын бохирдол нэмэгдсэн ба байгаль орчны нөлөөллийн үнэлгээний явцад олон нийтийн бодит оролцоог хангахгүй байгаа талаар ярьж байсан болно. Монгол улс нүүдлийн соёлтой улс бөгөөд малчдын үе удмаараа ашиглаж ирсэн бэлчээрийн газарт уурхайн үйл ажиллагаа давхцан газар нутгийн асуудал үүссэн тухай хэд хэдэн тохиолдлыг нөхцөл байдлын үнэлгээний явцад баримтжуулсан байна. Тайланг Монгол, Англи хувилбараар дараах холбоосоор орж танилцана уу. 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм