Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Тусгай илтгэгчийн зөвлөмжид оруулах асуудлуудын санал

НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдийн нөхцөл байдлын асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч Мишел Форст Монгол улсад хийх албан айлчлалын хүрээнд Хүний эрхийн Форумын гишүүдтэй уулзаж ХЭХ-ийн нөхцөл байдал ямар байгаа тухай ярилцана. Энэ хүрээнд МУ-д хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулахад таатай эрх зүйн орчин бүрдсэн эсэх, Хүний эрх хамгаалагчид учирч буй аюул эрсдэл байдаг эсэх, байдаг бол тэдгээрийн хэлбэр, тодорхой кейс баримт зэргийн талаар мэдээлэл авахаар 2019 оны 4 сарын 30-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр тусгай илтгэгчийн зөвлөмжид оруулах дараах асуудлуудыг танилцууллаа. 

Тусгай илтгэгчийн зөвлөмжид оруулах асуудлуудын санал:

1. НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн тухай Тунхаглал, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, зөвлөмжүүдэд нийцүүлсэн хүний эрх хамгаалах үйлдэл, хамгаалагчдыг хамгаалах хууль батлан хэрэгжүүлэх 

2. НҮБ-ын Бизнес ба Хүний эрх Удирамжийн дагуу Бизнес ба хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө болосруулж хэрэгжүүлэх, ингэхдээ хүний эрхийг хамгаалах үйлдэл, хүний эрхийн хамгаалагч нарыг хамгаалах асуудлыг тусгах

3. Олон улсын стандартад нийцсэн нүүлгэн шилжүүлэлтэд өртөх хүний газар, үл хөдлөх ба бусад өмч хөрөнгө өмчлөх, орлогын эх үүсвэр бүхий амьжиргаатай байх эрхийг хамгаалсан эрх зүйн орчин, нөхөн олговрын журам стандарт боловсруулж хэрэгжүүлэх 

4. Хүний эрх хамгаалагчдад боломжит, аюулгүй орчныг бүрдүүлж өгөхийн тулд үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг тэдний бодитой, үр дүнтэй оролцоотойгоор яаралтай батлан гаргах, хэрэгжүүлэх

5. Бүх хүний эрх хамгаалагчдын эсрэг хийгдсэн ямар нэгэн халдлага, аюул занал, сүрдүүлгийг ил тодоор, олон нийтээрээ зэмлэн буруушаадаг байх, үг хэлээр дайрч доромжлох, хүч хэрэглэх, дорд үзэх, тэднийг гэмт хэрэгтэн, “гадны байгууллагын агент”, алан хядагч юм уу хэт даврагч, аюултай этгээд, эсвэл ёс суртахууны доголдолтой, аюулгүй байдал, хөгжил дэвшил болон уламжлалт үнэт зүйлст аюул занал учруулагчид хэмээн нэрлэх явдлаас татгалзах

6. Хүний эрхийн болон байгаль хамгааллын зөрчлүүд, газрыг хамтран эзэмших эрх, газар нутгийн болон нөөц баялгийн эрхүүдийг үл хүндэтгэх, гадуурхах болон ялгаварлах, шүүхэд хандах эрх хангагдахгүй байх, авилга газар авах, ил тод байдал, ардчиллын хариуцлагатай байдал хангагдахгүй байх мөн зөрчил гаргагчид ял шийтгэлгүй өнгөрөх зэргээр хүний эрх хамгаалагчдад тулгарч буй аюул заналын суурь шалтгаануудад чиглэсэн арга хэмжээ авах

7. Шүүхийн тогтолцоог хүний эрх хамгаалагчдыг онилсон, дарамталсан байдлаар ашиглахгүй байх, хүний эрх хамгаалсных нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх, иргэний болон захиргааны арга хэмжээ авахаас татгалзах

8. Хууль сахиулах байгууллагуудыг хүний эрх болон хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалахын ач холбогдлын талаарх сургалтанд хамруулж, хүний эрх хамгаалагчидтай холбоотой хэргийг хэрхэн нягт нямбай, мэдрэмжтэйгээр мөрдөн шалгах, жагсаал цуглааныг зохицуулахдаа хүний эрхийн хэм хэмжээ болон сайн туршлагуудыг хэрхэн ашиглах тухай зааж сургах

9. Хэрвээ хүний эрх хамгаалагчдын эсрэг хэрцгий хүчирхийлэл, аллага гарч эхлэх юм бол Тогтвортой Хөгжлийн Зорилтын 16 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр авсан амлалтынхаа дагуу тухайн хүчирхийлэлд чиглэсэн үндэсний тусгайлсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

10. Үндэсний хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахдаа хүний эрхийг хамгаалах үр дүнтэй шаардлагууд, нутгийн уугуул хүмүүсийн чөлөөтэй, урьдчилсан мэдээлэлтэй шийдвэр гаргах эрхийг хүндэтгэх, хамгаалах, олон нийтийн оролцоог хангасан орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үнэлгээ хийх явцад зохицлын үнэлгээ хийх, хүний эрх хамгаалагчдын эсрэг хариу арга хэмжээ авах явдлаас урьдчилан сэргийлэх, бууруулах болон хөгжлийн үйл ажиллагаанд учирсан хохирлыг арилгах зэргийг багтаасан байх

11. Байгаль орчин болон газрын эрх хамгаалагчдад учрах эрсдэлийг үлэмж хэмжээгээр бууруулж чадах Аархусын конвенц зэрэг бизнес ба хүний эрхийн гэрээний төсөл болон олон улсын санаачилгуудад нэгдэж хэрэгжүүлэх

12. Хүний эрх хамгаалагчид болон иргэний нийгмийн хууль ёсны үйл ажиллагааг тагнах, саад учруулах болон хяналт тогтоох зорилгоор тагнах, кибер тагнуул хийх төхөөрөмжүүд, технологи, програм хангамж зэрэг иргэний болон цэргийн аль алины зориулалтаар ашиглаж хүний эрхийг зөрчиж болзошгүй улс орон, нөхцөл байдалд ийм тоног төхөөрөмжүүдийг худалдах, нийлүүлэх, шилжүүлэх болон экспортлохыг хуулиар зохицуулах


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм