Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-д албан бичиг илгээлээ
2020.04.29  ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН 5 САЯ, БАЙГУУЛЛАГА 50 САЯАР ТОРГУУЛЖ БОЛЗОШГҮЙ
2020.04.24  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ
2020.04.15  “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал хүргүүлэв
2020.02.01  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцацгаая!
  Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно

Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Хүний эрхийн олон улсын өдрийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр тэмдэглэнэ. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж байна. 


Өмнөх жилүүдэд Сүхбаатарын талбайд хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жил ХЭФ-ийн 10 жилийн ойг тохиолдуулан илүү өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байна. Тухайлбал Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 2019 оны 12 сарын 10-ны өдөр “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд ХЭФ-аас илгээсэн тайлангуудыг танилцуулах, “Ус чандмань эрдэнэ” жүжгийн хэсгээс танилцуулах, Түүхээ ярихуй, Хэлэлцүүлгийн хэсэг зэргийг өдөрлөгийн үеэр төлөвлөөд байна. Мөн энэ үеэр хүний эрхийн үнэ төлбөргүй зөвлөгөө туслалцаа үзүүлэх бөгөөд хүссэн хүн бүхэн өдөрлөгт оролцож болох юм. Үүнээс гадна Сүхбаатарын талбайд “Хүний эрх-Зурагт үзэсгэлэн”-г зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд эрхийнхээ төлөө нэгдэх хүсэлтэй хүн бүхэн оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг forumhrmgl@gmail.com, 70122202, 324627 утсаар лавлаарай. 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм