Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байна

Орон нутагт уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин сүйдэж улмаар нутгийн иргэд байгаль орчноо хамгаалах явцад хүний эрхийн зөрчилтэй тулгарч, заналхийлэх, айлгах сүрдүүлэх, гүжирдэн доромжлох, хууль сахиулах байгууллагын зүгээс дарамт шахалттай тулгарсан тухай тайлангийн мэдээллийг танилцуулах уулзалт 2019 оны 10 сарын 23-ны өдөр боллоо. 



Тухайлбал Монгол улсын зүүн хойд бүс нутгийн Биндэр, Батноров, Цагаан-Овоо сумдын байгаль орчин, орон нутгийн иргэдэд уул уурхай ноцтой аюул учруулж байгаа тухай тус аймаг сумын иргэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн юм. .

Мөн энэ уулзалтын үеэр Хүний Эрх болон Хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум (ФОРУМ-АЗИ) болон Монгол улсын Хүний Эрх Хөгжил Төв (ХЭХТ) -өөс 2019 оны 5-р сард хийсэн баримтжуулах томилолтын "Бидний газар нутаг" тайланг өнөөдөр танилцууллаа. Энэхүү тайланд Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн нөлөөний талаарх оролцогч талуудын түүхийг оруулсан байна.


Хүний эрх хөгжил төв нь 2012 онд Хүний эрх, хөгжлийн Азийн форум (ФОРУМ-АЗИ) сүлжээ байгууллагатай хамтран, Монгол улс дахь уул уурхайтай холбоотой хүний эрхийн нөлөөллийн ажлыг хийж буй хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлыг судлах, хүний эрхийн зөрчлийг баримтжуулах зорилготой томилолтоор Дорноговь аймгийн Айраг сум болон Улаанбаатар хотод тус тус ажилласан. Уг томилолтын үр дүнд хүний эрхийн хамгаалагчдын эрхийнхээ төлөө хийж буй нөлөөллийн ажлыг зогсоохын тулд тэднийг заналхийлэх, айлгах сүрдүүлэх, гүжирдэн доромжлох, хууль сахиулах байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлж байсан зэрэг нь илэрсэн юм.

Түүнчлэн 2015-2018 оны хооронд ФОРУМ-АЗИ, ХЭХТ-ээс хамтран байгуулсан МУ-ын Хүний эрхийн хамгаалагчдын 4 удаагийн үндэсний зөвлөлдөх уулзалт дээр хүний эрхийн хамгаалагчийн эрх нь зөрчигдсөөр буйг олон баримтаар онцолж байсан тухай мэдээлсэн юм. 

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрхзүйн орчныг бүрдүүлж чадаагүй, үр дүнтэй арга хэмжээ аваагүйн улмаас энэ нөхцөл байдал улам хүндэрч байна.

Хэдийгээр ХЭХ-чдыг хамгаалах арга хэмжээг үр дүнтэй болгох оролдлогыг Иргэний нийгмийн байгууллагууд санаачлан, үргэлжлүүлэн хийж байгаа боловч орон нутагт ХЭХ-чид төрийн бус этгээдийн халдах, доромжлох, заналхийлэх зэрэг үйлдэлд өртсөөр байгаа бөгөөд төрийн зүгээс хамгаалалт авч чадахгүй, үл тоомсорлох хандлага, зарим тохиолдолд дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалтад өртөж байна.

Ялангуяа, орон нутгийд иргэд, малчдад хүний эрх, ХЭХ-чийн талаарх ойлголт мэдлэг болон чадавхийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгарч болзошгүй эрсдлийг бууруулах, эрсдэлээс хамгаалах, орон нутгийн иргэдийг хамтран ажиллах чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймээс 2019 оны 5 сард дахин Хүний эрх, хөгжлийн Азийн Форум (ФОРУМ-АЗИ) байгууллагын төлөөллүүдтэй хамтран уул уурхайтай холбоотой хүний эрхийн нөлөөллийн ажил хийж буй хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлыг судлах, хүний эрхийн зөрчлийг баримтжуулах зорилгоор 5 сарын 5-аас 10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хот болон Биндэр, Батноров сумдууд, Дорнод аймгийн Цагаан овоо суманд ажилласан байна.

Энэ үеэр томилолтын багийнхан уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн хүний эрхийн хамгаалагчид, орон нутгийн иргэд болон удирдлагууд, Хүний эрхийн үндэсний комисс, уул уурхайн компаний төлөөллүүдтэй гурвалсан уулзалтууд хийсэн юм. Мөн Степп Гоулд болон Пегматит уул уурхайн компаниуд дээр очиж бодит нөхцөл байдалтай танилцсан юм. 



Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм