Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын (ХЭФ) гишүүд энэ жил гурав дахь жилдээ UPR-ийн тайланг бэлтгэж байна. Энэхүү тайланг төрийн захиргааны байгууллагуудад танилцуулах зөвлөлдөх уулзалт 2019 оны 8 сарын 28-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо. Монгол улс энэ жил UPR-ийн 3 дахь циклийн тайлангаа хэлэлцүүлэхээс гадна өмнөх цикл буюу 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг манай улс хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайландаа тусгах юм. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд UPR-ийн тайланг илгээж, үүний дараа Засгийн газар тайлангаа мөн илгээх юм. 


Уулзалтад ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ШШГЕГ, БОАЖЯ, ХХЗХ, ХНХЯ, ХЭҮК, ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, НЗДТГ зэрэг төрийн байгууллагын төлөөллүүд болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл, хүний эрхийг хамгаалагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо.  

ХЭФ нь UPR-ийн тайлан бэлдэх ажлын хүрээнд 2018 оны 12 сараас хойш долоон удаагийн уулзалт зохион байгуулж үүнээс дөрвөн удаагийн хурлаа UPR тайлангий үйл явцыг хэлэлцүүлж гишүүн байгууллагууд өөрсдийн ажилладаг салбар чиглэлийн хүрээнд тайлангаа бэлтгэсэн юм. Одоогийн байдлаар ИБУТЭ, ЭЗНСЭ, Бүлгийн эрх гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд 11 тайланг бэлтгэж байна. Үүнд: 

Хүний эрхийн үндэсний тогтолцоо- Хүний эрх хөгжил төв 

Хүн худалдаалах гэмт хэрэг- Хүйсийн тэгш эрхийн төв 

Бэлгийн хүчирхийлэл- Хүйсийн тэгш эрхийн төв

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө- Глоб Интенэшнл төв

Эрүүдэн шүүхтэй тэмцэх, урьдчилан сэргийоэх- Нээлттэй нийгэм форум

Гэр бүлийн хүчирхийлэл- Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 

Хүнсний аюулгүй байдал- Хэрэглэгч сан 

Эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо- МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ 

Бодлогын уялдаагүй байдал- Оюу толгой хяналт 

Хар тамхи, мансууруулах бодисоос ангид байх- Сэтгэл зүйн мэдрэмж төв 

Хүүхдийн эрх - Хүүхдийн эрхийн форум 

Эмэгтэйчүүдийн эрх - Иргэдэд туслах хүний эрхийн төв 

Ахмадын эрх - Мичтелл сан 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх - Түгээмэл хөгжил төв 


Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь ТББ-ууд өөрсдийн бэлтгэсэн тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээхээс өмнө төрийн байгууллагуудад танилцуулах, харилцан зөвлөлдөх, санал авах, ойлголтын зөрүүтэй зарим асуудлуудыг тодруулах, харилцан зөвшилцөх зорилготой юм. Төрийн байгууллагууд хариуцсан чиглэлийн хүрээнд тайлангуудтай танилцаж, саналаа хэлэхийн зэрэгцээ зарим тайланг илгээхээс өмнө дахин уулзалт товлох тухай санал гаргалаа. 





Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм