Нээлттэй Нийгэм Форум нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хуулийн хөтөлбөртэй хамтран “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт 2019 оны 8 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Непал, Герман, Киргизстан улсуудын иргэний нийгмийн зүтгэлтнүүд сургагч багшаар ажиллан өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Сургалтад Монголын хүний эрхийн ТББ-уудын форум, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчид зэрэг хүний эрхийн хамгаалагчид оролцсон юм.
“Монгол улс олон улсын олон талт гэрээг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөж эхэлсэн боловч өдгөө хүртэл нэгдүгээр нэмэлт протоколын дагуу Хороонд ганц л гомдол гаргасан болохыг тэмдэглэж, тус улсын хуульч, шүүгч, прокурор, олон нийтийн дунд Пактын нэгдүгээр нэмэлт протоколын талаар ойлголт мэдлэг хангалтгүй байгаад санаа зовинож байна” хэмээн Монгол улсын ээлжит 6 дахь илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2017 оны дүгнэлтэд бичжээ.
Иймд энэхүү сургалтыг олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрх хамгаалагчдад мэдлэг олгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын үеэр олон улсын мэргэжилтнүүд НҮБ-ын Хүний эрхийн тогтолцоог ашиглаж байсан арга туршлагаасаа танилцуулж, гомдол шийдвэрлэх журам болон гомдолд тавигдах шалгуур, хувь хүний гомдол шийдвэрлэх журам, Хариу тайлагнах арга, эрх зүйн хамгаалалтууд зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.