Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.10.05  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг гурав дахь удаагаа илгээлээ
2019.09.01  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо
2019.08.22  “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт боллоо
2019.08.09  А.Балдангомбо: Хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ”
2019.08.07  Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг
  Өнөөдөр хүүхдийг сонсохгүйгээр бидний үе шиг тэдний өмнөөс шийд гаргаж болохгүй

Өнгөрсөн долоо хоногт буюу 4 сарын 3-ны өдөр “Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилго-2030”  анхдугаар хэлэлцүүлгийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага болон Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүрэг бүрийн төлөөлөл 160 хүүхэд багачууд, орон нутгийн 60 гаруй оюутан залуусыг оролцуулсан томоохон арга хэмжээ болсноороо онцлог юм. Энэ арга хэмжээг зохион байгуулах болсон гол шалтгаан, үр дүнгийн талаар тодруулахаар Дэлхийн Зөн олон улсын байгууллагын мэргэжилтэн Э.Ганчимэгтэй ярилцлаа.


 Юуны өмнө ТХЗ-2030-н талаар хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын илтгэлд хүүхдүүдийн санал, санаачлагыг тусгуулах зорилгоор “Монгол хүүхдүүд ТХЗ-2030” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан танай хамт олонд баяр хүргэе. Энэ хэлэлцүүлгийг хэд дэх удаагаа зохион байгуулж байгаа вэ? Энэ жилийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол үр дүн юу байсан бэ?

Маш их баярлалаа. Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага энэ жил анх удаа санаачлан “Монгол хүүхдийн дуу хоолой-Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030” хэмээх чуулга уулзалтыг  төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохин байгууллаа. Ирэх оноос эхлэн бид энэхүү чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, нийт орон нутгийн хүүхэд, залуучуудын төлөөллийг хамруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Энэ жилийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь Монгол хүүхдүүд Дэлхийн Тогтвортой Хөгжлийн талаар ярьж эхэллээ гэдэгт оршиж байгаа юм.

Мөн түүнчлэн “Улс Төрийн Өндөр Төвшний Чуулга Уулзалт”-нд Дэлхийн Зөн Монгол ОУБ нь Монгол хүүхдийн төлөөлөл, дуу хоолой болох 1 хүүхдийг оролцуулах бэлтгэл ажил гэж хэлж болно. Мөн хамгийн гол зорилго нь Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн Үндэсний Сайн Дурын Илтгэлд хүүхдүүдийн санал, санаачилгыг тусгуулахад бэлтгэх явдал юм.

Хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүдийг хэрхэн сонгож оролцуулсан бэ? Мөн ямар байгууллагын төлөөллүүд энэ хэлэлцүүлэгт оролцож, хүүхдүүдийн дуу хоолойг сонссон бэ?

Чуулга уулзалтанд Нийслэлээс дүүрэг бүрийн хүүхдийн төлөөлөл болж 12-18 насны 160 хүүхдүүд, орон нутгийн төлөөлөл болсон 60 гаруй оюутан залуус оролцсон. Хүүхэд залуусын төлөөллийг оролцуулахдаа бид “ТХЗ-н уриа болох Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” зарчмыг баримтлан хүүхэд залуучуудын тэгш оролцоог хангахыг зорин ажилласан. Энэхүү чуулганы нэг онцлог нь бид Иргэний нийгмийн болоод Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаатайгаар зохион байгуулснаараа онцлог болсон.


Бид 2016 оноос хойш “ТХЗ-2030” гэж ярьж байгаа боловч томчууд бид өөрсдөө энэ талаар сайн мэдлэг ойлголтгүй байна. Тиймдээ ч хүүхдүүдийн дуу хоолой, санаа бодлыг анзаарахгүй өнгөрөөх хандлагатай байдаг. Гэтэл энэ хэлэлцүүлгийг зохион байгуулснаар хүүхдүүд томчуудаас илүү ТХЗ, түүний ач холбогдлын талаар мэдлэг ойлголттой болсон гэж бодож байна. Энэ талаар таны бодол?

Тийм шүү, хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид болон залуучууд хүртэл энэ бол бодлогын маш том баримт бичиг зөвхөн засгийн газар, шийдвэр гаргах өндөр төвшний хүмүүст хамааралтай хөгжлийн асуудал гэж боддог. Чуулганд оролцсоноор хүүхэд, залуус ТХЗ-ын талаар маш сайн ойлголттой болсон гэж бодож байна. Жишээ нь: “Өнөөдрийн өртөө, арга хэмжээ хэр болсон бэ? Гэж оролцогч хүүхдүүдээс асуухад “ГОЁ” гэж дуу нэгтэйгээр хариулсан. Яг юу нь гоё вэ? гэхэд -Бүх өртөө зөвхөн биднийг сонсож, бидний саналыг авсан гэж хариулж байсан. Энэ дашрамд чуулга уулзалтыг нээж Үндэсний Хөгжлийн Газраас “Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулж буй байдал, Үндэсний сайн дурын илтгэл боловсруулах шаардлага” сэдвээр маш дэлгэрэнгүй албан ёсны танилцуулга хүргэсэн нь оролцогч хүүхдүүдэд маань маш их урам өгч, бид ирээдүйн эзэд гэдэг үзэл бодолдоо улам итгэлтэй болсон нь чуулганы үеэр ажиглагдаж байсан. Мөн оролцогч хүүхэд бүрт “Миний Тогтвортой Хөгжлийн Дэвтэр”-ийг тарааж өгсөн. Хүүхдүүд дэвтэр дээрээ өөрсдийн сурсан зүйл болоод цаашид хийх зүйлээ тэмдэглэж авснаар шинээр сонссон, сурсан мэдлэгээ баталгаажуулж авсан гэдэгт итгэлтэй байна.


Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүдээс маш олон санал санаачлага гарсан байх?  

Хэлэлцүүлгийг Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхдийн эрх ба Хамгаалал, Хүүхдийн оролцоо, Өрхийн эдийн засаг ба зохистой хэрэглээ гэсэн таван чиглэлийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулсан.  Дээрх таван асуудлыг бид өдөр тутамдаа анхаарч, сайжруулснаар тогтвортой хөгжлийг авчирч чадна гэсэн санаачлагыг хүүхэд залуус онцолж байсан. Хүүхдүүд өөрсдөө хэлэлцүүлгээ дүгнэж, салбар хуралдаан тус бүрийн үр дүнг танилцуулсан. Мөн багаар хуваагдан салбар хуралдаан тус бүрээр өртөөчилж аялан өөрсдийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн. Энэ нь Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хүүхдэд ойлгуулах,  тоглоомын аргаар танилцуулах олон улсын туршлага юм. Үүнийг бид хэлэлцүүлэгтээ ашигласан нь үр өгөөжтэй, сонирхолтой болсон.

Энэхүү хэлэлцүүлэг, арга хэмжээний гол ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

Зохион байгуулагчид, томчууд бидний зүгээс сурсан зүйл бол өнөөдөр хүүхдийг сонсохгүйгээр бидний үе шиг тэдний өмнөөс шийд гаргаж болохгүй юм байна гэдэг нь маш тод харагдсан. Томчууд ямар нэг өөрчлөлтийг хүсэхдээ зөвхөн фэйсбүүкийн профайл зургаа солих эсвэл эсэргүүцлийн жагсаал хийхээс өөр зүйлийг хийж чадахгүй байгааг хүүхдүүд шүүмжилж байсан. Бид Монголын ирээдүй юм бол одооноос яг одооноос бидний эрүүл мэндийн төлөө үйлдэл хийнэ үү, хэмээн чуулганд оролцсон хүүхдүүд уриалж байсан.

Хэлэлцүүлгээс гарсан гол үр дүн юу байсан бэ? Хүүхдүүдийн санал санаачлагыг Үндэсний сайн дурын тайланд багтаах боломжтой болов уу? Энэ талаар цаашид танай байгууллагын зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн Үндэсний Хөгжлийн Газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, болон иргэний нийгмийн байгууллага гээд зохих газруудад танилцуулсан байгаа. ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын илтгэлд хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачлагыг багтааж, ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Танай байгууллагын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Ярилцсан Н.Зулзаяа 


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол