Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Зургаадугаар сарын ээлжит хурал боллоо


Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын ээлжит хурал боллоо. Энэ хурлаар UPR тайлангийн үйл явцын мэдээлэл,  орон нутагт зохион байгуулсан UPR тайланг танилцуулах хэлэлцүүлгийн товч мэдээлэл, ХЭТББФ-д шинээр гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан байгууллагатай танилцах зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Мөн урилгаар МУИС-Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр дундаа шударга хараат бус шүүхийн тогтолцоог бий болгохтой холбоотой хуулийн төслийг танилцуулсан юм. 

Одоогийн байдлаар зарим байгууллагууд тайлангийн төслөө ирүүлээд байна. Бэлэн болсон тэдгээр тайлангуудыг эхнээс нь хамтдаа уншиж танилцъя. Өөрчлөх, нэмэх зүйл байвал та бүхэн саналаа хэлж болно. Тиймээс зургаан сарын 20-27-ны өдрийг шүүмж хэлэх долоо хоног болгох саналтай байна. Тайлангаа орчуулахаасаа өмнө Монгол хувилбараа маш сайн хянаж, утга агуулгын хувьд боловсронгуй болгох хэрэгтэй байна хэмээн менежер Б.Хишигсайхан хэллээ. 

UPR тайланг бэлэн болсны дараа салбар бүрийн төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан үндэсний зөвлөлдөх уулзалтыг наймдугаар сард зохион байгуулахаар товоллоо. 

Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах төслийг 2019 оны 6 сарын 6-нд УИХ-д албан ёсоор өргөн барьсан. Энэхүү хуулийн төслөөр үндсэн хуулийн 70 зүйлийн 20-д нь нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлцэгдэж байгаа тухай доктор О.Мөнхсайхан хэллээ.

2013 оноос хойш шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүдийг ерөнхийлөгч томилдог байсан. Энэ нь шүүхийн хараат бус байдал алдагдах гол шалтгаан болж байна. Одоогийн хэлэлцэж буй үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгож, түүний 50%-ийг Шүүгч ба үлдсэн 50% нь шүүгч бус хүн байх. Шүүгчдийг шүүгчид дотроосоо томилох, Шүүгч биш хүмүүсийн томилгоог УИХ-ийн гишүүдийн 2/3-аар томилох санал оруулсан. Хараат бус шударга бус шүүхийн тогтолцоо байхгүй бол бидний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн үндсэн эрх хангагдаж, аюулгүй амьдарна гэсэн баталгаа байхгүй болно. Тиймээс хараат бус шударга шүүхийн тогтолцоог бий болгохын төлөө хуулийн төсөл хэлцэгдэж буй энэ цаг үед иргэн бүр ач холбогдол өгч, утга учрыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Иймд Хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй та бүхний санал хүсэлт, дэмжлэг чухал нөлөөтэй хэмээн доктор О.Мөнхсайхан хэлж байлаа. Түүний илтгэлийн танилцуулгыг дараах холбоосоор үзэх боломжтой. 

Шударга хараат бус шүүхийн тогтолцоо

Мөн орон нутагт зохион байгуулсан UPR тайлангийн төслийн хэлэлцүүлгийн талаар Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн тэргүүн Ш.Ариунаа хурлын үеэр танилцуулсан юм. Түүний илтгэлийн танилцуулгыг дараах холбоосоор үзэх боломжтой. 

UPR-тайлангийн төслийн орон нутаг дахь хэлэлцүүлгийн танилцуулга 

Хурлын төгсгөлд ХЭТББФ-ийн гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн Түгээмэл эрх хөгжил төвийн ажилтан н.Амаржаргал байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилго чиглэлийг танилцуулж, цаашид форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо хэллээ. 








Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм