Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийн тулгамдсан асуудал, нийгмийн анхаарал татсан “Авлига ба жижиг дунд үйлдвэр” сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ННФ-ийн хурлын танхимд “Үндсэн уртраг”, “Үнэн хатамж”, “Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагууд  хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтад ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал “Бизнес ба хүний эрхийн хэм хэмжээ” сэдвээр, МУИС-ийн Шинжлэх ухааны  сургуулийн багш Доктор. профессор Б.Отгонтөгс “Эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэлийн үзүүлэх үр нөлөө” сэдвээр, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн  А.Гэрэлзаяа “Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг хүртээмжтэй, үр дүнтэй, ил тод, нээлттэй олгох зохион байгуулалтын ажил” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Илтгэлүүдийг доорх холбоосоор татаж үзэх боломжтой.

Бизнес ба хүний эрх

ЖДҮ-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, түүнийг бууруулж буй авлига

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн өгөөжийн судалгаа
  
“ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийн танилцуулга

Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн хөгжил, санхүүжилтийн байдал

Нэмэлт мэдээлэл

"Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос, ноолуурын салбар" судалгааны тайлан /монгол хэлээр//англи хэлээр/

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын жижиг, дунд үйлдвэрт ажлын байр бий болгох тухай 1998 оны 189 дүгээр зөвлөмж

Бинес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд /монгол хэлээр/, /англи хэлээр/

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм