“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд төслийн хүрээнд “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага бэлтгэн гаргалаа.
“Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “UPR ба НҮБ-ийн хүний эрхийн бусад механизм, хэвлэл мэдээллийн үүрэг” гэсэн хоёр бүлэгтэй энэ гарын авлагыг НҮБХХ-ийн ХЗҮХХЭТ-ийн зөвлөх, хүний эрхийн хуулийн магистр Б.Хишигсайхан, “Хүний эрх хөгжил” төвийн хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч, хууль зүйн магистр Д.Эрдэнэчимэг нар бэлтгэж Хууль зүйн ухааны доктор /Ph.D/С.Цэрэндорж хянан тохиолдуулсан юм.
“Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлагыг 800 ширхэг хэвлэж хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн их, дээд сургуулиудын багш, оюутнуудад тараалаа.
“Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлагыг энд дарж PDF хувилбараар уншина уу.