Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулийн хүрээнд “хүний эрх хамгаалагчийн асуудлыг зохицуулж болно” хэмээн татгалзсан үндэслэлээ тайлбарласан байна.

Үүний дагуу Хүний эрхийн Форумын гишүүн байгууллагууд нэгдэж, хуулийн төслийг дахин хэлэлцэж, батлах тухай уриалгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах, хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль эрх зүйн орчныг бий болгох, үйл ажиллагаагаа айх айдасгүй, эрх зүйн таатай орчинд явуулах, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө аливаа дарамт шахалтад өртөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр 42, 46, 62 дугаар зөвлөмжүүдийг хүлээн авч хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс Засгийн газраас энэ амлалтаа биелүүлэхийг Хүний эрх хамгаалагчдын ТББ-ын Форумын гишүүд шаардан, уриалга гаргаж байгаа аж.

Энэхүү уриалгад “Манай улсад байгаль орчны болон уугуул иргэдийн төлөө тэмцэж буй хүмүүс хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө амь насаа алдах, бие махбодийн халдлага, дарамт шахалтад өртөх явдал гарч байгаа ч хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна. Тиймээс Засгийн газар нь олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах гол үүрэг хүлээдгийн хувьд бид танаас хүний эрхийн асуудлаар өөрийн манлайллыг харуулж “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг эргэн хэлэлцэж, УИХ-д өргөн барьж хүний эрх хамгаалагчдад айх айдасгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх орчин нөхцлийг бий болгохыг хүсч байна” гэжээ.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм