Хүний эрхийн ТББ-уудын форум 2018 оны 12 дугаар сарын 7-ны 11.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Бага хуралд Хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл оролцож Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох “ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ - ТА Ч ЭРХЭЭ ХАМГААЛ! - 2018” өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Өдөрлөгийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийг хамаалагчдын тунхаглалын 20 жилийн ойг угтан олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан зохион байгуулах юм.