Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл эхэллээ

НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийг 2010 оны 3-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ.

      Зорилго:
UPR -ийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, энэ асуудлаарх нийгмийн үзэл бодлыг төлөвшүүлэх

      Зорилт:
Мэдээлэл түгээх ажлын хүрээнд иргэдэд дараахь мэдээллийг түгээж, мэдлэг олгоно. Үүнд:
         • Монголын нөлөө бүхий гол ХМХ, мэдээллийн бусад сувгаар дамжуулан UPR, түүний үйл явцын тухай мэдээлэл түгээнэ
         • UPR-ийн тухай ойлголт, мэдлэгтэй болсон 30 сэтгүүлчээр дамжуулан бүх төрлийн зөв мэдээ, мэдээлэл
         • Хөдөө, орон нутгийн төрийн бус байгууллагууд, иргэд Үндэсний илтгэлд хувь нэмэр оруулахад уриалан дуудах, нөлөөлөх хэлэлцүүлгүүд, ярилцлага, сурвалжлага, сэтгүүл зүйн бусад бүх хэлбэрийн мэдээ, мэдээлэл

         Төслийн хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

       1. Мэдээлэл, сурталчилгааны төлөвлөгөө боловсруулна.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн үйл явцын  бүхий л үе
шатуудад  олон нийтийн анхаарлыг татахуйц мэдээллийг цаг тухайд нь түгээх үе шаттай ажлыг зохион байгуулах хөтөлбөр, хуваарь боловсруулан ажиллана.

       2. Сэтгүүлчдэд зориулсан семинар
Хамгийн олон үзэгч, уншигчтай хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлөх цаашид хүний эрх,  UPR-ийн асуудлаар тогтвортой бичих 30 сэтгүүлчийг ХМХ-ийн удирдлагаар томилуулан UPR-ийн талаар мэдлэг олгох, мэдээлэл өгөх хагас өдрийн сургалт зохион байгуулна.

       3. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага
НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн шинэ механизмын тухай болон  үүнд Засгийн газар, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, ХМХ-ийн үүрэг, оролцооны талаар сэтгүүлчдэд зориулсан гарын авлага бэлтгэн 1000 хувь хэвлэн тараана.

         4. Мэдээлэл түгээх
НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн тайлан бичих, НҮБ-д тавьж хэлэлцүүлэх хүртэлх хугацаанд  5 үе шаттайгаар мэдээлэл түгээнэ.

          • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр”  судалгаанд үндэслэн хамгийн олон үзэгч, уншигчтай телевиз, радио, сонин, мэдээллийн портал сайтууд, орон нутгийн хэвлэлийн МЭРИ төвийн сүлжээнд хамрагддаг сонинуудаар дамжуулан гэгээрлийн мэдээлэл түгээнэ.

           • Онлайн
“Глоб Интернэшнл”  ТББ-ын   http://www.globeinter.org.mn/ вэб сайт дээр UPR-ийн мэдээллийн  http://www.upr-mongolia.mn/  sub web хийж байрлуулна. Түүнчлэн олон нийтэд мэдээлэл хүргэж болох е-майл, гар утасны  мессеж  зэрэг  шинэ технологийг ашиглан мэдээлэл түгээнэ. 

           • Хэвлэлийн бага хурал
UPR, түүнтэй холбоотой мэдээлэл түгээх ажилд олон нийт, хэвлэл мэдээллийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор  5 удаагийн хэвлэлийн бага хурал хийнэ.

          • Сурталчилгааны ролик
Мэдээлэл түгээх ажлын явцад сурталчилгааны хоёр ролик бэлтгэнэ.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм