Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Зүүн бүсийн “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо

Хүний эрхийн ТББ-уудын Форум (ХЭФ) нь өнгөрсөн оны 10-р сараас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (Universal Periodic Review – UPR)-ээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт “Хүний эрхийн төлөв байдал” цуврал хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн зорилго бол хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар орон нутгийн төр, төрийн бус байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсох боломжийг олгож буйгаараа онцлогтой. Тус хэлэлцүүлгийг ННФ, UPR-Info олон улсын ТББ хамтран санхүүжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Зүүн бүсийн хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллагын 50 орчим төлөөлөл оролцож, зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр ядуурал, ажилгүйдлээс үүдэлтэй хараа хяналтгүй хүүхдийн асуудал, хөдөө сумдын багшлах боловсон хүчний хүрэлцээгүй байдал, туслах малчны хөдөлмөрлөх эрхийн зөрчил, авилгал, төрийн албан хаагчдын хариуцлагагүй, тогтворгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт сул гэх мэт тулгарч байгаа асуудлын талаар санал, шүүмж өрнөхийн зэрэгцээ иргэдийн болон төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уламжиллаа.

UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Монгол Улс 2011, 2015 онд хүний эрхийн төлөв байдлаа хэлэлцүүлж байсан бөгөөд 2020 онд дараагийн хэлэлцүүлэгт орно.


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм