Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг баруун бүсэд зохион байгууллаа

Хүний эрхийн ТББ-уудын форум (ХЭФ) нь өнгөрсөн оны 10-р сараас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (Universal Periodic Review – UPR)-ээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулж эхлээд байна. Энэ хүрээнд баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт цуврал хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар орон нутгийн төр, төрийн бус байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсох боломжийг олгож буйгаараа онцлогтой. Хэлэлцүүлгийг ННФ, UPR-Info олон улсын ТББ хамтран санхүүжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Баруун бүсийн хэлэлцүүлгийг ХЭФ нь ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Ховд хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож, зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр сурагчдын зуны амралтаар хүүхдүүдийг уурхайд ажиллуулах, эсхүл эцэг эх нь уурхайд олон хоногоор ажиллах үеэр хүүхдүүд гэртээ удаан хугацаанд хараа хяналтгүй үлдэх, иргэд мэдээлэлгүйгээс хууль бус бараа тээвэрлэн, хятадын хил дээр саатуулагдах, эрүүгийн хариуцлага хүлээх, охидын боловсролд анхаарч, хөвгүүдийг мал маллуулахаар сургууль завсардуулж байгаа асуудлыг цаашид анхаарах шаардлагатай байгааг онцолж, хүний эрхийн талаарх ойлголт мэдээллийг сайжруулах сургалтуудыг орон нутагт зорилтот бүлгүүдэд чиглэн зохион байгуулахыг хүслээ.

UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Монгол Улс 2011, 2015 онд хүний эрхийн төлөв байдлаа хэлэлцүүлж байсан юм.


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм